Сошиал медиагийн шинэ дүр төрхүүд Хятадад харийн хүний амьдралын хөгжилтэй хөргийг зурж эхэлжээ.
Эдгээр инфлюнсерүүд Бээжингийн авторитаризм, үндэстний цөөнхөд чиглэсэн бодлого, коронавирусийн эсрэг тэмцэлийг огт шүүмжилдэггүй аж.
Төрийн мэдээ, орон нутгийн засаг захиргаа инфлюнсерүүдийн аяллыг санхүүжүүлдэг бөгөөд Хятад улс YouTube, Twitter, Facebook дээр тэдний видеог сая сая дагагчтай хуваалцаж, тэдэнд ашигтай урсгалыг бий болгодог байна.
Энэхүү контент бүтээгчид Хятадын эрх баригчдын гадаадын сэтгүүлчдэд хориглосон хэсэгт зочилж, зураг авалт хийх боломжтой гэнэ.
Израилийн оюутан Раз Гал-Ор Шинжаан дахь хөвөнгийн талбайд зочилсныхоо дараа бичлэгээ нийтэлжээ. Тэрээр "Энд үнэхээр хэвийн байна. Хүмүүс сайхан сэтгэлтэй, ажлаа хийж, амьдралаа авч явдаг" гэжээ.
Тэдний ихэнх нь Хятадад олон жилийн турш амьдарч байгаа бөгөөд зорилго нь барууныхны тус улсын талаарх сөрөг ойлголтыг эсэргүүцэх зорилготой юм байна. Тэд өөрсдийнхөө видео бичлэгт юу орохыг шийддэг, коммунист нам биш гэж хэлжээ.
Гадаадын эелдэг дуу хоолой нь Хятадын талаарх дэлхийн яриаг төлөвшүүлэх Бээжингийн хүчин чармайлтын нэг хэсэг болоод байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com