Техникийн ахиц дэвшил болон түүний араас гарч буй бизнесийн түлхэцийг харгалзан үзвэл, бид өмнөх үеийнхээс илүү виртуал ертөнцөд амьдрах магадлал өндөр байна гэж Нью-Йоркийн их сургуулийн философич Дэвид Ж.Чалмерс хэллээ.
Энэ нь дистопийн төсөөллөөс үүдэлтэй байх албагүй гэж тэрээр "Бодит байдал+" хэмээх удахгүй гарах номынхоо талаар The Times сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Тэрээр "Миний зүйрлэлээр виртуал ертөнц бидэнд шинэ, хүн амгүй улс руу нүүж, нийгэм байгуулж байгаатай адил байх болно" гэв.
Нэмж дурдахад, виртуал бодит байдлын сүүлийн үеийн хувьсал буюу бид аль хэдийн загварчлалын дунд амьдарч байгаа олон жилийн философийн маргааныг илүү нухацтай авч үзэх ёстой гэсэн үг юм.
Дэвид Ж.Чалмерс "Бид симуляцид байгаа гэдгээ олж мэдсэнээр бидний мэдэрч буй бодит байдлаас гадна бодит байдал байж болзошгүйг номоороо хэлэх болно. Тэнд юу болж байгааг хэн мэдэх билээ?" хэмээв.
Илүү ойрын ирээдүйд Facebook метаверсийг өөртөө татахыг хичээж байна.
Энэ нэр томъёог зохиосон зохиолч Нил Стефенсон Кара Свишерт виртуал ертөнцийг дистопи болгохоос урьдчилан сэргийлэхийн тулд бид эвлэлдэн нэгдэх ёстой гэж хэлсэн юм.
А.Долгор