Америкийн нэг маш нууц цохилтын үүр Сири дэх Исламын бүлэглэлийн эсрэг хэдэн арван мянган бөмбөг, пуужин харвасан. Талон Анвил хэмээх анги нь цуваа, тэсрэх бөмбөгтэй машин, командлалын төв зэрэг агаарын довтолгооны байг тодорхойлсон байна.
Гэвч 20 хүрэхгүй хүнтэй жижиг, бүрхэг хүчин хамгаалалтын арга хэмжээнээсээ зайлсхийж, цэргийн түншүүдээ түгшээж, энгийн иргэдийг удаа дараа хөнөөсөн гэж Таймс сонины судалгаагаар тогтоожээ. Ахлах офецерууд дайралтын хэв маяганд саад учруулж байгаа талаар Тусгай ажиллагааны удирдагчдад гомдол гаргажээ.
АНУ-ын арми Исламын бүлэглэлийн эсрэг хийсэн агаарын дайныг цэргийн түүхэн дэх хамгийн нарийн бөгөөд хүмүүнлэг гэж тооцсон. Дээд удирдагчдын хатуу дүрэм журам, хяналт нь энгийн иргэдийн амь насыг хамгийн бага хэмжээнд зольсон гэж мэдэгджээ.
Бодит байдал дээр дайралтыг дээд удирдагчид бус, харин Талон Анвил дахь харьцангуй доогуур тушаалын командосууд захиалсан байна.
2019 онд Талон Анвилын үйлдсэн дэлбэрэлтийн үеэр олон арван хүүхэд, эмэгтэйчүүд амь үрэгдсэн бөгөөд үүний үр дагаврыг олон нийт болон цэргийн дээд удирдагчдаас нуун дарагдуулсан гэж Таймс сонин өнгөрсөн сард мэдээлсэн. Батлан хамгаалахын сайд Ллойд Остин дайралтыг өндөр түвшинд мөрдөн шалгахыг үүрэгдсэн. Тус нэгжийн үйл ажиллагааг өөрийн нүдээр харсан хүмүүс энэ нь олон жилийн өмнө эхэлсэн бодлогогүй бөмбөгдөлтийн нэг хэсэг байсан гэжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com