Хонг Конгийн шүүх өнгөрсөн даваа гаригт хэвлэл мэдээллийн магнат асан Жимми Лай болон бусад долоон ардчиллын төлөө тэмцэгчийг Тяньаньмэний талбайд хэлмэгдүүлэлтийг дурсах гэж оролдсон хэрэгт буруутган хорих ял оноолоо.
Ял нь дөрвөн сараас 14 сар хүртэл байна. Лай болон түүний хамт шүүгдэгч нар ял гарахаас өмнө шүүх дээр уншсан мэдэгдэлдээ Засгийн газрын хоригийг эсэргүүцсэндээ харамсахгүй байгаагаа тодорхой хэлсэн байна.
Шүүгдэгчдийн нэг Чоу Ханг-тунг улс төрийн мөрдөн байцаалт гэж нэрлэсэн зүйлээ зөвтгөхийн тулд нийгмийн эрүүл мэндийн шалтгаанаар засгийн газрыг буруушаасан мэдэгдэл хийжээ.
Тэрээр "Энэ бүхэн ковидын эсрэг хорио цээртэй холбоотой гэж өөрсдийгөө хуурах хэрэггүй" гэв.
Тайлбар: 1989 онд Бээжин Тяньаньмэний талбайд жагсагчдыг дарсны улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхийн тулд өнгөрсөн оны 6-р сарын 4-нд идэвхтнүүд цугларсан. Засгийн газар коронавирусийн улмаас гучин жилийн турш болсон цуглааныг хориглосон байв.
Лай болон бусад шүүгдэгчид тус тусад нь үндэсний аюулгүй байдлын хуулийн дагуу ял тулгаж байгаа бөгөөд энэ нь бүх насаар нь хорих хүртэл ял авч магадгүй юм.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com