x

Африкийн орнууд ковидын дөрөв дэх давалгааг удаашруулахыг оролдож байна

Дэлхийн хамгийн бага вакцинжуулсан тив болох Африк даяар Омикроны хувилбарын тархалт, бүртгэгдсэн тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэж буйтай давхцаж, хэд хэдэн орны эрүүл мэндийн байгууллагууд хөл хорио, хорио цээрийн дэглэмийг сэргээж, вакцины шинэ мандатыг хэрэгжүүлж эхэллээ. 

Кени улсад сүүлийн гурван долоо хоногт эерэг шинжилгээний хариу 1 хувиас 30 хувь болж өссөн байна. Харин Угандад 50 орчим хууль тогтоогчид спортын арга хэмжээнд оролцсоны дараа шинжилгээний хариу нь эерэг гарсан бол Зимбабвегийн засгийн газрын албан тушаалтнууд бизнес эрхлэгчид болон аялагчдад шинэ хязгаарлалт тогтоожээ.

Африкийн Халдварт өвчний төвөөс мэдээлснээр дор хаяж Африкийн 21 улс тахлын дөрөв дэх давалгааг туулж байгаа гэв. Алжир улс гурав дахь давалгаатай тэмцэж байгаа бол Кени болон Маврики тав дахь удаагаа тэсвэрлэж байна.

Омикрон нь Африкийн 22 оронд илэрсэн боловч хязгаарлагдмал шинжилгээний нөөцтэй тул шинэ хувилбар огцом өсөлтийг үүсгэдэг эсэхийг мэдэхэд хэцүү байгаа. Хувилбарыг анх илрүүлсэн Өмнөд Африкийн анхны мэдээллээс үзэхэд тархалт аль хэдийн дээд цэгтээ хүрсэн байж магадгүй бөгөөд өмнөх хувилбаруудаас хамаагүй бага шинж тэмдэгтэй байна. 

Гэсэн хэдий ч Эрүүл мэндийн мэргэжилтнүүд өндөр настай хүн амтай, вакцинжуулалтын түвшин бага Африкийн орнуудад эдгээр үр дүнг экстраполяци хийхгүй байхыг анхааруулав.

Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой: 

  • Энэтхэг улс 15 ба түүнээс дээш насны хүн бүрийг вакцинжуулалтад хамруулж, эрүүл мэндийн ажилтнууд болон зарим ахмад настан иргэдийг вакцинжуулалтад хамрагдах боломжтой болгож байна.

  • Дэлхийн K-pop од BTS-ийн гурван гишүүнээс коронавирусийн шинжилгээ эерэг гарчээ.

  • АНУ-д Ковид тохиолдлын ачаалал өнгөрсөн жилийн өвлийн оргил үетэй харьцуулахад зүүн хойд болон баруун дундад хэсэг, бусад газруудад өндөр байна. 

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 6 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 6 цаг 44 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 19 цаг 15 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 19 цаг 57 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 20 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 20 цаг 10 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Өчигдөр 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Өчигдөр 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Калифорнийн түймэр “галзуурч” байна Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху...
Top