x

КОВИД: Улс орнууд хэдий туршлага хуримтлуулсан ч Омикрон нөхцөл байдлыг хүндрүүлэв

Омикрон хувилбарын коронавирусын давалгаа Европ, АНУ-ыг дайран өнгөрч байгаа тул Азийн газар нутаг дах орнууд ерөнхийдөө хяналт тавих арга барилтай ажиллаж байна.

Яаралтай байдлыг нэмэгдүүлсэн мөн датанаас харахад Ази тивд хамгийн өргөн хэрэглэгддэг вакцинууд болох AstraZeneca, Sinovac, Sinopharm зэрэг компаниудын вакцин хийлгэснээс хойш зургаан сарын дараа халдварыг зогсоох чадваргүй болж байгааг харуулж байна. Үүнд шинэ Омикрон хувилбар ч багтаж буй. (Ихэнх вакцинууд Омикроний ноцтой өвчнөөс ихээхэн хэмжээний хамгаалалт өгч байна)

Шинэ Зеланд улс хилээ Хоёрдугаар сарын эцэс хүртэл үе шаттайгаар нээхийг хойшлуулж байгаагааөнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Энэ улсад олон улсын зорчигдоор зөөгдөн Омикроний 22 тохиолдол бүртгэгдсэн. Харин тэд олон нийтэд тархаахгүй байж чадаж байна. Дэгдэлт гарсан тохиолдолд засгийн газар өнгөрсөнд авч хэрэгжүүлж байсан хөл хорихыг илүү зорилтот арга хэмжээнүүдээр солих бодолтой байна гэж тус улсын Эрүүл мэндий сайд хэлсэн юм. Энэ нь мөн идэвхжүүлэх вакциныг хурдасгаж, хэсэгчилсэн хорио цээрийн дэглэмийг сэргээж байна.

Ази, Номхон далайн бүс нутгийн бусад улс орнууд өөр өөрийн гэсэн арга барилыг баримталж байгаа.

Энэтхэг улс шинэ дүрэм зарлаагүй боловч Омикронтой холбоотой тохиолдол хурдан олширч байгаа тул амбан захирагчдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан. Энэтхэгт вакцин хамрагдсан хүмүүсийн 90 хувь нь AstraZeneca вакциныг хийлгэсэн.

Хятад улс Омикрон тогтоогдсон бүс нутгуудад шинэ хорио цээрийн дэглэм тогтоож, хилийн хязгаарлалт хийж, ковидын эсрэг хатуу стратегиа хоёр дахин бууруулжээ. Хамгийн их нэрвэгдсэн бүс нутгийн нэг болох Жэжян мужид өнгөрсөн долоо хоногт олон мянган хүнийг хорио цээрийн дэглэмд оруулж, зарим бизнесийг хаасан гэж CNN мэдээлэв. Бээжин хот хоёр сар хүрэхгүй хугацааны дараа өвлийн олимпийг зохион байгуулах гэж байгаа билээ.

Өнгөрсөн сард зочдод хилээ хаасан Япон улс дэгдэлт гарч буй Окинава дахь АНУ-ын цэргийн баазаас ковидийн эсрэг илүү хязгаарлалт тавихыг хүсчээ. Харин Тайланд улс хорио цээргүй ч аялалын хөтөлбөрөө түр зогсоов. Мөн Индонез Европ, Африкийн орнуудаар зорчихыг хязгаарласан байна.

Өмнөх ковид стратегиасаа холдсон Австрали одоо хөл хорих төлөвлөгөөгүй байна. Ерөнхий сайд Скотт Моррисон "Бид хүмүүсийн амьдралыг хаах гэж яарахгүй" гэж хэлэв.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 6 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 6 цаг 48 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 19 цаг 19 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 20 цаг 1 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 20 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 20 цаг 14 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Өчигдөр 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Өчигдөр 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Калифорнийн түймэр “галзуурч” байна Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху...
Top