Сүүлийн 8 жилийн хугацаанд Оросын засгийн газар улс орныг дайснуудад хүрээлүүлсэн гэсэн санааг сурталчилсан. Сургууль, цэрэг арми, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үнэн алдартны сүмд энэхүү мессежийг хэрэгжүүлж, Дэлхийн 2-р дайнд Оросын хүч чадлын дурсамжийг алдаршуулсан.
Одоо Орос Украины хил дээр цэргээ цуглуулж байх үед Ерөнхийлөгч Владимир Путины удирдлаган дор нийгмийг тогтмол цэрэгжүүлж байгаа нь олон хүний анхаарлыг татсан бололтой.
Өнгөрсөн мягмар гаригт ОХУ-ын цэргийн удирдагчидтай уулзахдаа Путин Орос цус урсахыг хүсэхгүй байгаа ч барууныханд "цэрэг, техникийн арга хэмжээ"-ээр хариу өгөхөд бэлэн байна гэж мэдэгджээ. Төрийн телевиз Украин дахь Оросын бүх хүчин чармайлтыг хамгаалалтын маневр гэж харуулж байна.
Хамгийн сүүлийн үеийн суртал ухуулгын тактикуудын зарим нь Оросуудын "эх оронч үзлийн боловсролыг" эрс нэмэгдүүлэх зорилготой Кремлийн энэ онд эхлүүлсэн 185 сая долларын дөрвөн жилийн хөтөлбөр, тэр дундаа 8-аас доошгүй настай 600 мянган хүүхдийг дүрэмт хувцастай залуучуудын арми буюу эх орончдын эгнээнд элсүүлэх төлөвлөгөөг багтаасан байна.
Ишлэл: "Эрх баригчид дайны санаагаа идэвхтэй зарж байна" гэж энэ жилийн Нобелийн энх тайвны шагналыг хуваалцсан Оросын сонины редактор Дмитрий А.Муратов хэлсэн үгэндээ онцолж байсан юм. Мөн тэрээр "Хүмүүс үүнийг зөвшөөрөгдөх боломжтой гэсэн бодолд дасаж байна" гэжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com