x

Европын удирдагчид Омикроны эсрэг арга хэмжээг чангаруулж байна

Зул сарын баяраас өмнө бүх зүйл хэвийн байдалдаа эргэн орно гэж найдаж байсан Европын засгийн газрууд эрүүл мэндийн системээ өөр нэг сүйрлийн долгионоос хамгаалах илүү хатуу дүрмийг авч хэрэгжүүлэхээр боллоо. 

Хурдан тархаж буй омикрон хувилбараас үүдэлтэй шинэ халдварууд тахлын хамгийн дээд түвшинд хүрсэн Их Британид Ерөнхий сайд Борис Жонсон Лондонд эмнэлэгт хэвтэх хүмүүсийн "Маш хэцүү байна, омикроныг хяналтандаа байлгах болох бүх аргыг хайж байна" гэжээ.

Германд эрүүл мэндийн ажилтнуудаас эерэг хариу олноор гарч хийж, эрчимт болон яаралтай тусламжийн өрөөнүүд хүчин чадалдаа хүрч байгаа тул тус улсын засгийн газрын удирдагчид илүү хатуу хязгаарлалт тавих талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн Европын бусад чинээлэг орнуудтайгаа харьцуулахад эрчимт эмчилгээний тасгийн багтаамж багатай Нидерланд улс 11-р сарын сүүлчээр дээд цэгтээ хүрч байсан шинэ тохиолдлын нийт тоо буурсан ч 1-р сарын хоёр дахь долоо хоног хүртэл шаардлагатай бүх бизнесээ хаасан байна.

Хүн амын 77 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан байгаа Дани улсын судлаачид өнгөрсөн долоо хоногт Омикрон халдварын тохиолдол хоёр өдөр тутамд хоёр дахин нэмэгдэж байгааг тогтоожээ. Өдөр бүр 9,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа ба тус улс халдварын хамгийн өндөр түвшинтэй улсуудын нэг юм.

Өвчлөл хоёр өдөр тутамд хоёр дахин нэмэгдсэн Лондон хотод өнгөрсөн долоо хоногт эмнэлэгт хэвтсэн ковид өвчтөнүүдийн тоо 30 хувиар өссөн байна.

ХБНГУ-ын хамгийн олон хүн амтай Хойд Рейн-Вестфалийн муж улсын Ерөнхий сайд Хендрик Вүст ARD телевизэд "Шинэ жилийн өмнөх томоохон үдэшлэгүүдийг энэ жил зохион байгуулагдах боломжгүй" гэж хэлсэн байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 6 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 6 цаг 55 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 19 цаг 26 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 20 цаг 7 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 20 цаг 21 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Өчигдөр 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Өчигдөр 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Калифорнийн түймэр “галзуурч” байна Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху...
Top