ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины дараагийн алхам болох Украины эдийн засаг, засгийн газрын чухал бүрэлдэхүүн хэсгүүд рүү чиглэх дараа дараачийн кибер халдлагад илүү сайн бэлтгэлтэй байхын тулд АНУ, Их Британи кибер дайны мэргэжилтнүүдээ Украин руу чимээгүйхэн илгээжээ.
АНУ-ын албаны хүмүүс болон шинжээчдийн үзэж байгаагаар Москвагийн Украины эсрэг хийж буй кибер кампанит ажил сүүлийн нэг сарын хугацаанд эрчимжсэн байна. Тэд Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийг чадваргүй харагдуулах, мөн халдлага хийх шалтаг гаргаж өгөх зорилготой гэж тэд үзэж байна.
Албаны хүмүүс АНУ илүү том зүйлийн талаар бодож байгаа гэж мэдэгдсэн боловч илүү том баг хэр сайн ажиллаж чадах нь тодорхойгүй байна. Украины сүлжээг ЗХУ-ын үед барьж, Оросууд сайжруулсан бөгөөд халдагч нар уг системийг мэддэг. Америкийн нэгэн албан тушаалтан "Нөхөөс хийх зүйл хэтэрхий их байна" гэж хэлжээ.
Харин Оросын кибер үйл ажиллагааны тэргүүлэх мөрдөн байцаагч Дмитрий Алперович "Энэ бол Украины төрийн олон байгууллага, тэр дундаа дотоод хэрэг, үндэсний цагдаа, тэдний цахилгаан хангамжид чиглэсэн өргөн хүрээтэй кампанит ажил юм" гэж хэлэв.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com