Улс орнууд Өвлийн олимпыг бойкотлохыг уриалж байгаа билээ.
Коммунист намын өмнөх удирдагч асанд бэлгийн дарамтад өртсөн гэх Хятадын теннисчин Пэн Шуай тэр албан тушаалтан өөрийг нь бэлгийн хүчирхийлэл хийсэн гэдэг мэдэгдлээсээ татгалзжээ.
Гэхдээ түүний Сингапур дахь хятад хэл дээрх нэгэн сонинд дээрх агуулгатай тайлбарыг хийсэн боловч энэ алхам нь Пенг сайн сайхан байдлын талаарх дэлхий нийтийн санаа зовнилыг болон Хятадын албаны хүмүүс түүнийг дарамталж байгаа гэх хардлагыг зогсоох магадлал багатай юм.
Хүний эрхийн байгууллагын ажилчид эргэлзэж байгаагаа мэдэгдэл гарсан даруйд илэрхийлжээ.
Хятадын эрх баригчид Эмэгтэйчүүдийн теннисний холбоо Хятадад болох тэмцээнүүдийг түр зогсоохыг эсэргүүцэхийн тулд сонинд өгсөн мэдэгдлийг нь хүлээж авах бололтой.
Өнгөрсөн сард Хятадын сошиал медиа платформ Weibo дээр нийтэлсэн нийтлэлдээ Пэн албан тушаалтантай хэрхэн нэг удаа уулзснаа тайлбарласан бөгөөд "хэзээ ч зөвшөөрөөгүй" талаар бичсэн байсан. Дараа нь тэр олны нийтийн сүлжээнээс гэнэт алга больсон. Гэвч саяны сонинд нийтлэгдсэн сэтгэгдэлдээ "Би маш чухал зүйлийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Би хэн нэгэн надад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж хэзээ ч хэлж, бичээгүй" гэсэн байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com