Филиппинд пүрэв гаригт болсон хүчтэй шуурганы улмаас наад зах нь 208 хүн нас барсан гэж цагдаа нар мэдээллээд байна.
195 км/цагийн хүчтэй "Супер хар салхи" тус улсын зүүн өмнөд арлуудыг дайрах үед 300 мянга орчим хүнийг аюулгүй байдлын үүднээс нүүлгэн шилжүүлжээ.
Багадаа 239 хүн шархдаж, 52 хүн сураггүй алга болсон гэж орон нутгийн цагдаа нар мэдээлсэн байна.
Аврах багийнхан сүйдсэн ихэнх хэсгийн болон амь үрэгдэгсдийн дүр зургийг дүрслэн ажиллаж байна.
Гэвч хэд хэдэн газартай холбоо тасарсан тул хохирлын хэмжээг тогтооход хэцүү байна. Өргөн хүрээг хамарсан хөрсний гулгалт, үерийн улмаас олон хүний амь нас хохирсон байж магадгүй гэж одоо ч болгоомжилж байна.
Филиппиний Улаан загалмайн нийгэмлэгийн дарга Ричард Гордон "Олон газар эрчим хүчгүй, харилцаа холбоогүй, ус маш бага байна. Зарим газар Дэлхийн хоёрдугаар дайны үед бөмбөгдөлтөнд өртсөн газраас ч дор харагдаж байна" гэв.
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо урт хугацааны тусламжийн үйл ажиллагааг санхүүжүүлэхийн тулд 20 сая Швейцарь франк (22 сая доллар) хүсч яаралтай уриалга гаргажээ. Мөн Ричард Гордон "Улаан загалмайн яаралтай тусламжийн багууд эрэг орчмын бүс нутгуудад бүрэн аймшиг болсон талаар мэдээлж байна. Байр, эмнэлэг, сургууль, олон нийтийн барилгууд нурж сүйдсээ. Сайн дурынхан бүх зүйлээ алдсан хүмүүст яаралтай тусламж үзүүлж байна" гэлээ.
Б.Бүжлхамаа
www.bbc.com