Хойд Солонгос сүүлийн 10 жилийн хугацаанд дор хаяж 7 хүнийг К-поп видеог үзсэн эсвэл тараасан хэргээр цаазалсан гэж хүний эрхийн байгууллагын мэдээлэлд өгүүлэв.
Сөүлд төвтэй Шилжилтийн үеийн шударга ёсны ажлын хэсэг тус бүлэг 2015 оноос хойш Хойд Солонгосын 683 дүрвэгчтэй ярилцлага хийж, төрийн шийдвэрээр цаазаар авах ялаар амиа алдаж, оршуулагдсан иргэдийн Хойд нутаг дахь газрын зургийг гаргахад тусалсан байна. Хамгийн сүүлийн тайландаа тус бүлэглэл Кимийн засгийн газрын үед ийм төрлийн 23 цаазаар авах ялыг баримтжуулсан гэж мэдэгджээ.
Удирдагч Ким 2018 онд Өмнөд Солонгосын хөгжимчдийг урьсан ч "Энэ зугаа цэнгэл нь Хойд Солонгосын иргэдийн оюун санааг сүйтгэж байна" гэж мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сард батлагдсан хуулийн дагуу Өмнөд Солонгосын үзвэр үйлчилгээ тараагчид цаазаар авах ял оноох боломжтой болжээ.
Хойдууд олон нийтийн дунд аймшигт уур амьсгал бий болгохын тулд цаазаар авах ялыг ашиглаж байгаа. Нэг гэрчийн хэлснээр цөөн хэдэн яллагдагч шүүх хурал, аллага зэргийг нууцаар бичлэг хийж, нотлох баримтуудыг Хойд Солонгосоос хууль бусаар гаргажээ.
Б.Бүжлхамаа
www.bbc.com