ОУОХ-ны онлайн хуралдаан өчигдөр болж, 2028 оны Лос-Анжелесийн олимпын хөтөлбөрөөс гурван үндсэн төрлийг хасахаар болжээ. Тодруулбал, бокс, хүндийг өргөлт, орчин үеийн таван төрөлтийг хассан байна.
Эдгээр спортын төрлүүдийг олимпоос хасах эсэхийг 2023 оны ОУОХ-ны чуулган дээр эцэслэн шийдэх юм.
Харин спортын төрлүүд болох Боксын холбоо /IBA/ санхүүгийн ил тод байдал, шүүлтийг шударга болгох, Хүндийг өргөлтийн холбоо /IWF/ энэ төрөлд бугшсан допингийн асуудлаа эцэслэн шийдэх, хөтөлбөр боловсруулах шаардлагатай боллоо.
Харин Орчин үеийн таван төрөлт /UIPM/-д тэмцээний зохион байгуулалтын асуудлыг шийдэх, зарим төрлийг хасж, үзэгчдэд сонирхолтой болгох шаардлага тавьжээ.
Энэ төрлүүдийн оронд скейтборд, серфинг, хананд авиралт 2028 оны олимпын наадмын хөтөлбөрт багтсан байна. Учир нь эдгээр төрлүүд Токиод залуучуудын анхаарлыг маш их татсан, ивээн тэтгэгч ихтэй байсан юм.