Цар тахал хоёр дахь жилийнхээ төгсгөлд ойртож байгаа энэ үед АНУ-д коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 800 мянгыг давах ирмэг дээр байна.
Өндөр намтай америкчуудаас илүү зовж шаналсан бүлэг байхгүй. АНУ-д нас барсан хүмүүсийн 75 хувь нь 65 ба түүнээс дээш насныхан байна. Ковид-19 нь тухайн насны 100 америк хүн тутмын нэгнийх нь амь насыг авч оджээ. Харин 65-аас доош насны хүмүүсийн хувьд энэ харьцаа 1400-д 1-тэй ойрхон байна.
Найз нөхөд, гэр бүлийнхэн нь тэднийг асрах гэж оролдсонтой холбоотойгоор ахмад настнуудын эрсдэл нэмэгдэж байгаа нь олон хүмүүсийн амьдралд нөлөөлж байна.
Сан Францискогийн оршин суугч 65 настай Пэт Хаяши “Бид мартагдах нь шиг байна. Цар тахлын үед тусгаарлалт, ганцаардал улам дордмон. Бид эрх чөлөөгөө алдаж, үйлчилгээгээ ч алдлаа" гэлээ.
Олон хүмүүс орон нутагтаа бусад хүмүүс хэвийн амьдралдаа эргэж орохыг ажиглаж, компаниуд хүмүүсийг ажлын байрандаа буцааж оруулахыг шахаж байгаа. Ахмад настны эмч, "Ахмад нас" номын зохиогч Луиза Аронсон "Бид энэ тахлын үед ахмад настнуудын хэрэгцээг ил болон шууд, шууд бусаар харгалзан үзэхгүй байгаа" гэлээ.
Вакциныг АНУ-д хаанаас ч авах боломжтой бөгөөд өндөр настай америкчууд залуучуудаас хамаагүй өндөр хувьтай вакцинд хамрагдаж байна. Одоогоор 65 ба түүнээс дээш насны хүмүүсийн 87 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан байна.
Гэвч сүүлийн хоёр сарын хугацаанд ковидоор нас барсан өндөр настай хүмүүсийн эзлэх хувь нэмэгджээ. АНУ-д өдөр бүр 1200 гаруй хүн вирусын улмаас нас барж байгаагийн ихэнх нь 65 ба түүнээс дээш насныхан байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com