Австрали улс 2019, 2020 онд хар буюу түүхэн дэх хамгийн гамшигт зуны ойн түймэрт өртсөн. Харин одоо бүс нутгуудын ихэнх нь 1900 оноос хойшхи хамгийн чийглэг, хамгийн хүйтэн арваннэгдүгээр сартай золгож, ихэнх нутгуудаар их хэмжээний бороо орж байна.
Борооны улмаас хэд хэдэн муж даяар олон зуун хүн нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрчээ. Олон хүмүүс Зул сарын баяр хүртэл завь эсвэл нисдэг тэргээр явахаас өөр аргагүй байдалд гацсан байна.
Ла Нина гэгддэг цаг агаарын үзэгдэл хоёр дахь жилдээ ид өрнөж байгаа энэ үед цаг уурчид Австралийн зүүн эрэгт илүү их үер болно гэж таамаглаж байгаа нь цар тахал болон саяхан тохиолдсон библийн хэмжээтэй хөдөө орон нутагт гарсан хулгана тахалаас үүдэлтэй стрессийг нэмж байна.
"Гамшиг, тахал одоо зүгээр л болж байдаг зүйл юм шиг санагддаг боллоо. Бид бүх тахал эсвэл үер юу байж болох тэр бүү хэл амьтадтай ч байнга тэмцэж байна" гэж Шинэ Өмнөд Уэльсийн баруун хойд хэсэгт амьдардаг 58 настай улаан буудайн тариаланч Бретт Дикинсон хэлэв. Түүний гэр Сиднейгээс машинаар зургаан цаг орчим явах зайд байдаг байна.
Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтнийг сүйрүүлэх тохиолдолд манай гараг өөрийн "хар хайрцаг"-тай болж байна. Австралийн арлын муж болох Тасманид байрлах ган хайрцаг нь бидний өөрийгөө устгахад хүргэсэн алдаануудыг нэгтгэхэд чухал ач холбогдолтой архив үүсгэх болно гэлээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com