Ангела Меркель канцлерийн албыг Олаф Шольцэд хүлээлгэн өгсөн нь Европын хамгийн том ардчиллын шинэ хуудсыг эхлүүлэв.
Шольц 16 жилийн хугацаанд анхны зүүн төвийн засгийн газрыг удирдах бөгөөд Меркелийн тавьсан өндөр хүлээлтийг биелүүлэх хэцүү байх болно.
Одоо тохиогоод буй хэд хэдэн хямрал түүнийг яаралтай анхааралдаа авахыг шаардаж байгаа бөгөөд тэдгээрээс гол нь коронавирусийн тахал болон Оросын зэвсэгт хүчний Украин руу довтолж болзошгүй явдал юм. Шольц мөн ажилчин ангийн баазыг эргүүлэн авахаар ажиллаж байна.
Меркелийн үед Герман орчин үеийн түүхэнд анх удаа Европын тэргүүлэх гүрэн болсон.
Меркель, Шольц хоёр бие биедээ эелдэг үгсээр эвтэйхэн эрх мэдлээ шилжүүлж байсан юм. Мөн Меркель салах ёс гүйцэтгэхдээ канцлерийн албан тушаалыг "байгаа хамгийн сайхан үүргүүдийн нэг" гэж нэрлэсэн байна.
Туркчууд бол Германы хамгийн том цагаачдын бүлэг юм. Герман улс анхны Турк-Германы сайдаа мөн сонгосон байгаа. Түүнчлэн, Шольцийн орж ирж буй танхимд урьд өмнө байгаагүй олон эмэгтэйчүүд байх аж. Хагас нь, яг таг.
Дашрамд, Шольц уламжлалт тангаргийн "Тиймээс надад туслаач Бурхан минь" гэсэн үгийг хэлээгүй өнгөрчээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com