Уинстон Черчилль, түүний эхнэр Клементина Огилви Хозьер.
"Бид эхнэртэйгээ 40 жил хамтран амьдахдаа хоёр гурван удаа өглөөний хоол цуг идэх гээд үзэв. Ёстой эвгүй байсан. Бид хоёр 1908 оны есдүгээр сард гэрлээд тэр цагаас хойш аз жаргалтай амьдарсан" хэмээн Ерөнхий сайд Уинстон Черчилль 57 жилийн хамтын амьдралаа хуваалцаж байжээ.
Уинстон Черчилль, Клементина Огилви Хозьер хоёр жишиг болохоор хосууд юм. Тэд дандаа ийм жишиг байж чадсан уу?!
Бароны хатагтай цолтой Клементина Огилви Спенсер хожим Черчиллийн эхнэр. Фотошоп байгаагүй гэвэл зураг дээр тэр гайхалтай царайлаг, ухаантай нүдтэй эмэгтэй харагдана.
"Бленхейм дэх Артемидын сүмд 1908 оны наймдугаар сард 33 настай Черчилль хагас цагийн турш Клементинад сэтгэлээ илчлэхээр оролдсон. Тэр сүмд өргөн уудам талбайг туулах гэж яваа цохыг харангаа би тэвчээртэй хүлээж байлаа. Хэрэв цох булан хүртэл явах хооронд тэр надад гэрлэх санал тавьсан” хэмээн бичсэнийг хожим түүний тэмдэглэлийн дэвтэрээс олсон юм.
Гэтэл гайхалтай уран илтгэгч маань бүсгүйчүүдтэй харьцахдаа “хэл ам нь гацаад ёстой л улаан нүүр нь шатчихдаг” нэгэн байжээ. Гэлээ ч тэр цохноос яаж ийгээд амжин сэтгэлээ илчилж чаджээ.
"Хэрэв хаалга онгойхгүй бол гүйж очоод түлх. Хэрэв тэр дахиад онгойгоогүй бол улам холоос гүйж очоод хүчтэй мөрлөн түлх" гэсэн өөрийн үгээ Уинстон энд хэрэглэжээ. Тэр хэрэгтэй хаалгаа олон түлхээд эхнэр нөхрийн амьдралд орж чадсан юм.
"Эхнэр нь түүнд дэгжин авдраас хэтрэхгүй чимэг болно. Ууль шиг тэнэг эмэгтэйг тэр аль хир удаан тэвчихийн би мэдэхгүй. Эцэг маань тэр хоёрт сүйрэл нүүрлэсэн! гэж хэлсэн" хэмээн Черчилльтэй өмнө нь учир ургуулж байсан Виолетта Асквит найз бүсгүйдээ бичсэн байдаг байна. Виолетта энд алджээ. Энэ гэрлэлт нь ялгуусан домог болсон билээ.
Миний амьдралын хамгийн том ололт нь түүнийг эхнэрээ болооч ээ ятгаж чадсан минь" хэмээн амьдралынхаа төгсгөлд Черчилль хэлж байв. Үзэсгэлэнт бүсгүй Клементина ухаантай, өөрийн болон нөхрийнхөө ямар нэг ааш араншинг өөрчлөх гээгүй юм. Либерал эмэгтэй түүнээс ямар нэгэн зүйлийг олж харсан байжээ.
Клементина тэр хүнийг маш ихээр хайрлаж байсан ба түүний улс төрийн карьер тасалдсаныг хамтдаа туулсан юм. Черчилль “танхимгүй, намгүй, мухар олгойтой” байсан үеийг ч тэр цуг туулсан юм. Нэгэн удаа тэр Черчиллийг галт тэрэг дор түлхэх гэсэн суфражист эмэгтэйг нарны хаалтаар балбаад авсан байдаг.
"Хэн нэг санаа хэлэхэд чи маш үл тоомсрорлосон царай гаргаж байхыг харлаа. Муу ч сайн ч гэсэн тэд чиний хамтрагчид. Чамтай цуг ажиллаж байгаа хүмүүс чамайг хайрладаг гэж итгэж байсан би бүр гайхаж гүйцлээ. Чи энэ аймшгийн эрх мэдлийг эелдэг зан, зөөлөн сэтгэл, олимпын амгалан тайван байдалтай хослуулах ёстой" гэж Клементина Уинстонд бичсэн байв.
Черчиллийг ойлгож болно. 1940 онд тэр 65 настай байв. Тэр цайж цонхийсон, бараг нойргүй чөтгөрийн дэглэмээр ажиллаж байсан мөн байнга виски татсан хөгшин байсан юм.
Сануулахад, 2002 онд ВВС явуулсан санал асуулгаар, Британичууд “түүхэн дэх 100 аугаа британичууд” чансааны эхний байрыг Черчилльд өгч байв.
М.Цогт