Афганистаны нийт хүн амын талаас илүү хувь болох 22.8 сая хүн энэ өвөл амь насанд аюул учруулж болзошгүй хүнсний аюулгүй байдлын асуудалтай тулгарах төлөвтэй байна.
Тэдний 8.7 сая нь өлсгөлөнд нэрвэгджээ.
Өлсгөлөн бол бараг дөрвөн сарын өмнө Талибанчууд засгийн эрхийг гартаа авснаас хойш Афганистаныг сүйрүүлсэн эдийн засгийн сүйрлийн хамгийн аймшигтай шинж тэмдэг юм. Айл өрхүүд эмнэлгүүдийн хоол тэжээлийн дутагдлын тасаг руу орж ирснээр хүнсний үнэ өсөж байна.
Бөөнөөрөө өлсгөлөнд нэрвэгдвэл энэ өвөл нэг сая хүүхэд үхэж болзошгүй байна.
Афганистан олон арван жилийн турш хоол тэжээлийн дутагдалд орсон боловч одоо гадаадын тусламжийн мөнгөгүйгээр улам өлсгөлөнгийн эрсдэлд орлоо. Тус улсыг тусгаарлаж, банкуудыг дампууруулж, хямралыг гүнзгийрүүлсэн Талибуудад тавьсан эдийн засгийн хязгаарлалтыг хөнгөвчлөхийн тулд АНУ одоо улам нэмэгдэж буй дарамттай тулгарав.
Үүнээс гадна Афганистан сүүлийн хэдэн арван жилд тохиолдож байгаагүй ган гачигтай нүүр тулж байгаа. Тус улсын улаан буудайн ургац энэ жил дунджаас 25 хувиар бага байх төлөвтэй байна.
Энэ зуур удирдагчид нь дайчдаа эд хөрөнгөөр шагнаж байна, тэр нь бусад иргэдийг нүүлгэнэ гэсэн үг болж таарна. Мөн тус бүлэг албадан гэрлэлтийг хориглож, эмэгтэйчүүдэд илүү их эрх олгохыг уриалсан тогтоол гаргасан боловч тэд боловсрол, ажлын байртай болох эсэх талаар тодорхой мэдээлэл алга.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com