Их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлаад удаагүй байгаа билээ. Тэгвэл түүний таван дээд амжилтыг Гиннесийн номд бүртгүүлсэн тухай Японы Сүмогийн Холбоо мэдэгдлээ.
Түүний дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн, сүмогийн замналынхаа турш нийт 1187 ялалт байгуулсан, макүчи зиндаанд 1093 удаа давсан, макүчи зиндаанд ганц ч ялагдалгүй 16 удаа түрүүлсэн болон ёкозуна цолтой 84 тэмцээнд барилдсан амжилтуудыг Гиннесийн номд бүртгүүлжээ.
Өмнө нь Хакүхо М.Даваажаргалын Шовагийн эриний хамгийн том ёкозуна Тайхогийн амжилтыг эвдэж, 33 тэмцээнд түрүүлсэн шинэ дээд амжилтыг 2015 онд Гиннесийн номд бүртгэж байжээ.
Ийнхүү тэрээр зургаан дээд амжилтаа Гиннесийн номд бүртгүүллээ.