Ерөнхийлөгч Байден пүрэв гаригт АНУ Омикроны шинэ хувилбар болон улирлаас шалтгаалсан томуугийн өсөлттэй тулгарсан тул тахлын шинэ стратеги гаргажээ.
АНУ руу аялагчдад вакцинжуулалтын статусаас үл хамааран "ковид-19" шинжилгээ өгөх хугацааг явахаас нэг өдрийн өмнө болгон богиносгов. Энэхүү шинэ дүрэм ирэх долоо хоногоос хэрэгжиж эхлэх төлөвтэй байна.
Ингэснээр ойрын хугацаанд АНУ-руу аялах хүсэлтэй хүмүүс нислэгтээ багтаж шинжилгээний хариугаа цаг тухайд нь авсан эсэхээ нягталж, эсвэл тэднийг эзгүй байх үед илүү олон дүрэм журам ногдуулах вий гэж санаа зовж байна. Яах нь мэдэгдэхгүй, итгэлгүй байдал хүмүүсийг гэрт нь үлдээдэг гэж Францын томоохон аялал жуулчлалын агентлагуудыг төлөөлдөг холбооны ерөнхийлөгч Жан-Пьер Мас хэлэв.
АНУ ирэх хүмүүст долоон хоногийн хорио цээрийн дэглэмийг заавал гэхээ больсон.
Байдены төлөвлөгөөнд мөн гэртээ коронавирусийн шинжилгээг үнэ төлбөргүй хийх, бүх насанд хүрэгчдэд зориулсан урамшууллын кампанит ажил, гэр бүлүүдэд чиглэсэн олон зуун вакцинжуулалтын газрууд багтсан болно.
"Хамгийн урам хугарах зүйл бол бүх зүйл өдөр бүр өөрчлөгдөж болох тул та долоо хоногоос илүү хугацаанд хэзээ ч төлөвлөгөөгөө гаргаж чадахгүй" гэж нэгэн аялагч хэллээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com