Жилийн турш уншиж, уулзан учирч, дахин уншиж, хэлэлцэж, тэгээд санал хураалт явуулсны эцэст The Times Book Review сэтгүүлийн редакторууд 2021 оны шилдэг 10 номыг нэрлэлээ.
"Номын тойм" сэтгүүлийн редактор Памела Пол "Бид бүтэн жилийн турш сар бүр хоёр цаг үргэлжилдэг уулзалтуудаар (заримдаа илүү удаан!) өрсөлдөж болзошгүй хүмүүсийн талаар ярилцдаг байсан. Редакторууд саналаа өгсөн ихэнх ном дээр хоёр дахь шатны санал хураалт шаардлагатай байсан" гэлээ.
Тэдний сонгосон шилдэг 10 номноос цөөн хэдийг танилцуулья.
Имболо Мбуэгийн бичсэн "Бид ямар үзэсгэлэнтэй байсан бэ" бүтээл: Африкийн зохиомол тосгонд өрнөдөг уг роман нь эрх мэдэл, авлигын тухай олон арван жилийн түүх, хүүрнэл, үлгэр юм.
Кэти Китамурагийн “Дотно харилцаа” бүтээл: Гааг дахь шүүхийн орчуулагч дайны гэмт хэрэгтнүүдийн дуу хоолой, түүх рүү алга болох үүрэгтэй.
Патрисия Локвудын “Энэ тухай хэн ч ярихгүй байна” бүтээл: Энэхүү роман нь онлайн болон биет амьдралын хоорондын харилцан үйлчлэлийн явцад хуваагдсан амьдралын таашаал, хязгаарлалтыг тайлбарласан болно.
Аннетт Гордон-Ридын “On Juneteenth” бүтээл: Төрөлх Техас мужийнхаа арьс өнгө, нийгмийн нарийн төвөгтэй байдлыг судлахдаа Гордон-Рид түүхийг илүү нарийн харахыг уншигчдаас хүсэв.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com