x

Франц улс сургуулийн дээрэлхлийг гэмт хэрэгт тооцож, хорих ялаар шийтгэнэ

Франц улсын парламент сургуулийн дээрэлхлийг гэмт хэрэгт тооцож, гурав хүртэл жил шоронд хорих ялтай болгох хуулийн төслийг дэмжлээ.

Хуулийн төслийг тус улсын боловсролын сайд Жан Мишел Бланке санаачилсан юм байна. Түүний хэлснээр шинэ хууль нь “үр хойчийнхоо хүүхэд насыг сүйтгэхийг бид яасан ч зөвшөөрөхгүй” гэсэн хатуу дохиог нийгэмд өгч байгаа гэнэ.

Судалгаагаар Францын 10 сурагч тутмын нэг нь сургууль дээрээ ямар нэг байдлаар дээрэлхэлд өртдөг гэсэн үр дүн гарсан байна. Сүүлийн үед сошиал медиа энэ үзэгдлийг улам дэвэргэж байгаа нь тодорхой болжээ.

“Шинэ хуулийн төсөл нь манай бүгд найрамдах улсын үнэт зүйлсийг хадгалж, хамгаалах ач холбогдолтой” гэж Бланке хэлсэн байна.

Хуулийн төслийг Лхагва гарагт Францын парламентын доод танхим дэмжжээ. Одоо дээд танхим болох Сенатад хэлэлцүүлэхээр бэлдэж байгаа гэнэ.

Батлагдсаны дараа ирэх оны хоёрдугаар сараас эхлэн үйлчлэх ажээ. Ингэвэл Франц нь дунд сургуулийн дээрэлхлийг хамгийн хатуу шийтгэдэг дэлхийн улсуудын нэг болох юм.

“Энэ бол хүүхдүүдийг шоронд суулгах тухай хууль биш. Манай хуулийн системд насанд хүрээгүй хүнийг ял шийтгэлээс хэлтрүүлэх механизм бий. Гэхдээ ийм хуультай болсноор дээрэлхлийн асуудалд нийгмээрээ анхаарал тавьдаг болох чухал ач холбогдолтой” гэж хуулийг санаачлагчдын нэг Ардчилсан Хөдөлгөөн намаас сонгогдсон парламентын гишүүн Эрван Баланан ярьж байна.

Хуулийн дагуу нэгнийгээ дээрэлхсэн сурагч, оюутан дээд тал нь гурван жил шоронд хоригдох ял сонсож, 45,000 хүртэл еврогийн торгууль хүлээх ажээ.

Хэрвээ дээрэлхүүлсэн хүүхэд нь амиа хорлосон бол хорих ялын хугацаа 10 жил, торгуулийн хэмжээ 150,000 евро болж нэмэгдэх гэнэ.

Энэ онд дээрэлхлийн хэд хэдэн ноцтой хэрэг Франц улсад гарсан юм. Тухайлбал энэ оны аравдугаар сард Францын зүүн бүсийн Алсас мужид 14 настай охин дээрэлхүүлсний улмаас амиа хорлож байв. Сургуулийнх нь хэсэг хүүхэд охиныг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, байнга дээрэлхэж зовоодог байсныг ээж нь гэрчилж байжээ.

Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макроны гэргий, багш мэргэжилтэй Брижит хүмүүнлэгийн ажлаа сургуулийн дээрэлхэлтэй тэмцэхэд чиглүүлээд байна.

Эх сурвалж: AFP, IKON.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 7 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 8 цаг 2 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 20 цаг 33 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 21 цаг 14 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 21 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 21 цаг 28 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Өчигдөр 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Өчигдөр 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Калифорнийн түймэр “галзуурч” байна Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху...
Top