Улс төрийн үймээн самууны улмаас эвсэл задарсаны дараа Шведийн анхны эмэгтэй Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт албан тушаалаа авснаас хойш хэдхэн цагийн дотор суудлаа өгөхөөс өөр аргагүйд хүрсэн. Гэхдээ энэ даваа гаригт болсон шинэ санал хураалтаар парламентын гишүүд Социал демократ намын дарга 54 настай Магдалена Андерссоныг ганцхан саналын зөрүүтэйгээр дахин дэмжлээ.
Тэрээр ирэх оны есдүгээр сард болох сонгууль хүртэл нэг намын Засгийн газрыг удирдах оролдлого хийнэ.
Түүний хамгийн эхний хийх зүйл Ногоон намтай шинэ эвслийн Засгийн газар байгуулах төлөвлөгөө мөн төсвийн төсөл хэрэгжиж чадаагүйн улмаас замхарсан шинэ төсвийг хэлэлцэнэ.
Санал хураалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр хатагтай Андерссон нийгмийн халамж, уур амьсгалын өөрчлөлт, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр "Шведийг урагшлуулахад" бэлэн байгаагаа мэдэгдэв.
Гэвч бусад намуудын дэмжлэггүйгээр хатагтай Андерссон зүүн төвийн социал демократууд 349 суудлын 100-г нь эзэмшдэг парламентад хууль батлахын төлөө тэмцэнэ.
Б.Бүжлхамаа
www.bbc.com