Израиль, Марокко, Япон, Өмнөд Солонгос улсууд гадаад жуулчид хүлээж авахгүй, хилээ хаалаа. Европын орнууд Африкийн өмнөд хэсгээс зорчих аялагчдад тусгайлан хилээ мөн хаав. АНУ-ын амбан захирагч тус улсад ямар нэгэн тохиолдол бүртгэгдээгүй байхад онц байдал зарлав.
Үндэстнүүд Omicron хувилбарт тодорхой нотлох баримтгүй хоосон зайд хариу үйлдэл үзүүлж, Ковид-19-ийн эсрэг дэлхийн хариу арга хэмжээг тодорхойлж, таслан зогсоож байна.
ДЭМБ гурван өдрийн турш ээлжит бус чуулган зарлан хуралдаж байна. Энэ хуралдаанаар мэдээлэл, технологийг цаг алдалгүй хуваалцах, вакцинд тэгш хүртээмжтэй хандах гэрээг хэлэлцэхээр ажиллаж байна.
Гэвч тус гэрээг хууль ёсны хүчин төгөлдөр болгох саналаас АНУ татгалзчихав.
Байден даваа гаригт үндэстнээ тайвшруулахыг хичээж, энэ хувилбар нь "сандрах шалтгаан биш, харин санаа зовоох шалтгаан" гэж мэдэгдэв. Тэрээр пүрэв гаригт Ковидтой тэмцэх төлөвлөгөөгөө илүү их хөл хориогоор бус вакцин болон илрүүлгээр хийх болно гэж хэлэв.
Мөн тэрээр бусад удирдагчдаас вакцины хандиваа нэмэгдүүлэхийг гуйв.
Вакцинууд энэ хувилбартай хэр сайн тэмцдэг талаар лабораторийн мэдээлэл гарах хүртэл хоёр долоо хоног ба түүнээс дээш хугацаа шаардагдана гэж мэргэжилтнүүд хэлж байна.
ДЭМБ тус хувилбар "өндөр тооны мутаци" гэдгийг анхааруулав. Модерна, Пфайзер нар шаардлагатай бол вакцинаа шинэчлэхээр бэлтгэж байгаа хэлэв.
Эдийн засгийн зах зээлийн хувьд баасан гаригт уналт хийсний дараа хөрөнгө оруулагчид Omicron хувилбарын үл мэдэгдэх нөхцөл байдлыг харгалзан үзсэний улмаас даваа гаригт хөрөнгийн зах зээлүүд өссөн байна.
Ерөнхийдөө ковидтой холбоотой зах зээлийн уналтууд улам зөөлөн, богино болж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com