x

“Омикрон” хувилбараас сэргийлэхийн тулд вакцины нэмэлт тунд хамрагдахыг уриалав

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн “Ковид-19”-ийн шинэ хувилбарыг “Variant of concern” буюу анхаарвал зохих, аюултай ангилалд оруулж, грек цагаан толгойн “Омикрон” (Omicron) үсгээр нэрлэх шийдвэр гаргасан.

“Омикрон” хувилбарт нийт 50 мутаци явагдсанаас 30 нь хадаасан уураг (spike protein) дээр суурилсан бөгөөд үүнд вирусийн халдварлах чадварыг нэмэгдүүлдэг N501Y мутацийн тоо их байна. Улмаар бусад хувилбартай харьцуулахад “Омикрон” нь халдварлах чадвар өндөр хэмээн мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар дүгнэжээ. Түүнчлэн вирусийн халдвар авсан болон вакцины нөлөөгөөр үүссэн эсрэг биетийн үйлчлэл бага байх боломжтой.

Гэвч одоогоор дархлаажуулалтын түвшин өндөртэй улс орнуудад хэрхэн тархах, “Дельта” мутацитай харьцуулахад халдвар авсан хүнд өвчний явц ямар байх нь тодорхойгүй хэвээр байгаа юм.

Мутацийн анхны тохиолдлуудыг арваннэгдүгээр сарын 12-20-нд илрүүлсэн бол 26-нд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Гаутен мужийн нийт халдварын дийлэнх нь B.1.1.529 буюу “Омикрон” хувилбар байгааг тогтоожээ.

Коронавирус сүргийн дархлааг даван гарахын тулд B.1.1.529 мутацид орсон бөгөөд энэ нь жам ёсны үйл явц юм. Шинэ мутаци дахь N501Y мутацийн тоо нэмэгдэхийн хэрээр халдварлах чадвар ихэсдэг, улмаар коронавирусийг ялгаж сураад буй хүний дархлааны тогтолцоог тойрон гарах чадвар бүрддэг гэж үзсэн байна.

ДЭМБ-аас PCR шинжилгээгээр “Омикрон” хувилбар илэрнэ хэмээн мэдээллээд байгаа.

АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ “Ковид-19”-ийн шинээр илэрсэн “Омикрон” хувилбар олон нийтийг түгшээж байгаатай холбогдуулан вакцины нэмэлт тунд насанд хүрсэн бүх иргэн хамрагдах хэрэгтэй” гэж мэдээлэв. Тус төвийн дарга, доктор Рошель Валенский “Омикрон” хувилбар бий болсонтой холбоотойгоор коронавирусийн эсрэг дархлаажуулалтад чиглэсэн үйл ажиллагааг улам эрчимжүүлж, халдвар тархахаас урьдчилан сэргийлэхэд хүчин чармайлт гаргах нь нэн чухал юм” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: ДЭМБ, CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 7 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 8 цаг 4 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 20 цаг 35 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ 21 цаг 17 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө 21 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн 21 цаг 30 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Өчигдөр 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Өчигдөр 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Калифорнийн түймэр “галзуурч” байна Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху...
Top