Хойд Солонгосын нугасны фермийн ажилчин тагнуул болж Өмнөд Солонгос руу зугтжээ.
Тэнд түүнийг Хойд Солонгосын дүрвэгсдийг эх орондоо буцаах оролдлогын нэг хэсэг хэмээн баривчилсан байна. Тэрээр ийм схемийн нэг хэсэг гэдгээ үгүйсгэж, зөвхөн Хойд Солонгосын нууц цагдаа нарыг хорих лагерь руу явуулахгүй байхад нь тусалсан гэж мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт гурван жилийн хорих ял сонссон Сон Чун-соны хэрэг нь Хойд Солонгосын өмнөд хэсэгт амьдардаг Хойд Солонгосын дүрвэгсдийн эсрэг явуулж буй нууц тулааныг харуулав. Ийм төрлийн үзэгдэл тэр болгон элбэг харагддаггүй. Шүүх түүний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сон-г хувийн ашиг сонирхлын үүднээс Хойд Солонгосын нууц цагдаад тусалсан гэж мэдэгджээ.
Сүүлийн жилүүдэд Хойд Солонгосын олон арван мянган иргэн Өмнөд рүү дүрвэсэн. Сүүлийн арван жилд дор хаяж 28 нь учир битүүлгээр буцаж ирсэн. Хойд Солонгос буцаж ирсэн хүмүүсийг суртал ухуулгын ажилд ашиглаж, өмнөдийн "амьд тамаас" амь тэмцэн зугтдаг тухай хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ.
Яллагдагч Сон 8-р сард шоронгоос эгчдээ илгээсэн захидалдаа "Би Өмнөд Солонгост ирэхдээ өмнөд хэсэгт шинэ эхлэлийг тавихын тулд Умардад юу хийснээ хүлээн зөвшөөрсөн. Намайг хэргээ хүлээхийг албадсан боловч ингэлээ гээд хийсэн гэм маань цагаатахгүй гэж тэд хэлсэн" гэжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com