x

КОВИД: Омикрон хувилбараар өвчлөгсдийн тал хувь нь вакцин хийлгээгүй байна

Коронавирусийн “Омикрон” шинэ хувилбар халдвар авсан залуу хүмүүст харьцангуй хөнгөн ч урьд өмнө байгаагүй шинж тэмдэг илэрч байна гэж ӨАБНУ-ын Анагаах ухааны ассоциацын тэргүүн Анжелик Кутзе “The Daily Telegraph” хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Түүний хэлснээр, “Омикрон” хувилбараар гол төлөв 20-30 насны залуус халдварлаж буй нь ажиглагджээ.

Тэдэнд сульдах шинж тэмдэг түлхүү илэрч байгаа бөгөөд амтлах, үнэрлэх чадварт ямар нэгэн өөрчлөлт гараагүй байна. Зургаан настай өвчтөнд өндөр халуурах, зүрхний цохилт ихсэх зовуурь ажиглагдсан байна.

Мөн ковидын шинжилгээ нь эерэг гарсан гэр бүлийн дөрвөн гишүүнд хэт сульдсан шинж тэмдэг илэрсэн бөгөөд урьд өмнө ажиглагдаж байгаагүй зовуурьтай өвчтөнүүд олноор хандах болжээ. 

Анжелик Кутзе ийнхүү коронавирусийн шинэ омог гарч ирсэн байж болзошгүй талаар Өмнөд Африкийн эрх баригчдад мэдэгдсэн байна.

Даршамд, шинэ хувилбараар халдварласан өвчтөнүүдийн тал нь вакцин хийлгээгүй байсан байжээ.

Анжелик Кутзе эмч, өндөр настнууд, ялангуяа чихрийн шижин зэрэг хууч өвчтэй өвчтөнүүдэд илүү хүнд тусаж магадгүй гэж болгоомжилж буйгаа илэрхийлжээ. Өмнөд Африкийн хүн амын зургаан хувь нь 65-аас дээш насныхан эзэлдэг тул энэ насны бүлгийн өвчлөлийн нөхцөл байдал одоогоор тодорхойгүй байна.

Мөн тэрээр "Омикрон хувилбараар өндөр настнууд халдварлахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай. Ялангуяа вакцин хийлгээгүй өндөр настнууд хүндээр өвчлөх магадлал өндөр байна" гэж сэрэмжлүүлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 10 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 10 цаг 51 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв 23 цаг 22 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ Өчигдөр 19 цаг 50 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө Өчигдөр 19 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Өчигдөр 19 цаг 37 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Өчигдөр 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Өчигдөр 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Монголын хөгжлийг гацаасан нь Гадны хөрөнгө оруулалт Калифорнийн түймэр “галзуурч” байна Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху... БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа
Top