Теннисний од экс дэд ерөнхий сайдыг бэлгийн хүчирхийлэлд үйлдсэн гэж буруутгасан нь Хятадын Коммунист намын ёс суртахууны өнгө аясыг сэгсэрлээ.
Пэн Шуай ийн олны анхааралд авч ирэхээс өмнө Жан Гаоли чимээгүй технологич гэдгээрээ алдартай байсан аж. Тэрээр дээд удирдлагад чимээгүйхэн гарч ирэхдээ дуулиан шуугиан, маргаан бага дагуулсан нэгэн юм. Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний тухай цөөн хэдэн мэдээллийн нэг нь 75 настай Жанг "хатуу, намуухан, дуугүй" гэж тодорхойлсон байна.
Одоо Пэнгийн зарга нь Жан гуайгаар дамжуулж нууцлал, хяналтыг эрхэмлэдэг улс төрийн тогтолцооны бэлгэдэл болж хувирав. Түүнийг буруутгаж байгаа нь намын элитүүд өөрсдийн тунхагласан цэвэр ариун шударга ёсны үзэл санааг хатуу хамгаалалттай эх орондоо хэр зэрэг авч явж байгаа вэ гэсэн асуултыг төрүүлж байна.
Ши Жиньпин БНХАУ-ын даргаар ажиллаж байх үед төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан тушаалтнуудын бэлгийн хүчирхийллийн тухай бүдүүлэг мэдээллүүд гарч байсан нь түүнийг намаа цэвэршүүлэх талаар нухацтай хандаж байгааг илтгэх зорилготой байв. Гэтэл одоо Ши Жиньпин шуугиан дэгдээхийг хүсэхгүй байгаа бололтой. Пэнгийн цахим хуудас Хятад доторх интернетээс бараг устаад дууслаа.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com