Их Британид өдөрт 40,000 гаруй шинэ коронавирусийн тохиолдол бүртгэгдэж байгаа тул хүн амын дийлэнх нь "ковид-19"-өөс хамгаалагдах боломжгүй босгонд хүрсэн гэж шинжлэх ухааны зөвлөх нь мэдэгдэв.
Энэ мэдэгдэл сүргийн дархлааны талаарх маргааныг дахин сэргээлээ.
Энэ нь Европ хязгаарлалтыг сэргээж, өвлийн өсөлттэй тулгарч байгаа үед тохиолдож байна.
Лондон дахь Империал коллежийн тархвар судлаач Нейл Фергюсоны тайлбар болох "Их Британи ковидыг гаталсан" гэх статусын талаар шинэ асуултуудыг төрүүлж магадгүй юм. Энэхүү статусанд өргөн тархсан вирусыг тэсвэрлэхэд бэлэн улс, эдийн засагт хэвийн байдлаар эргэн орох болон ковидоос шалтгаалсан нас баралтын тоо тогтвортой байх болно зэрэг багтсан юм.
Фергюсон Их Британи сүүлийн долоо хоногт Европ тивд тохиолдсон тохиолдлын огцом өсөлтөөс зайлсхийж болно гэж найдаж байгаагаа хэлээд "хөл хорих" гэх мэт нэмэлт хязгаарлалтуудыг хийх шаардлагагүй гэв. Учир нь дийлэнх Британичууд хэдий нь ээ халдвар авчихсан байгаа.
Гэхдээ шүүмжлэгчид вирусын шинэ хувилбарууд гарч ирэх, вакцины дархлаа сулрах гэх мэт маш олон асуудлууд байгааг мөн анхааруулж байна.
Англид олон нийтийн газар маск алдаа оноотой зүүж байгаа тул эрсдэл нэмэгдэж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com