Цар тахал гурав дахь жил рүүгээ орж байгаа энэ үед цагаач залуухан ажилчдын төлөөх дэлхий нийтийн тэмцэл өрнөж байна. Түргэн шуурхай виз болон байнгын оршин суух амлалттай олон баян улс орнууд "Тусламж хүсч байна" гэсэн мессеж илгээж эхэллээ.
Энэхүү тэмцэл нь биеийн хүчний хөдөлмөр болон тусгай ур чадвар эзэмшсэн цагаачид руу түлхүү чиглэгджээ.
ХБНГУ-ын Цагаачлалын тухай шинэ хууль нь түргэвчилсэн ажлын виз болон зургаан сарын хугацаанд очих, ажил олох боломжийг олгодог. Акедимик боловсролоос эхлээд агааржуулалтын ажил хүртэл янз бүрийн салбарт ажлын байр нөхөхийн тулд тус улсад жилд 400,000 шинэ цагаач хэрэгтэй байгааг албаныхан мэдээлсэн юм.
Канад улс 2023 он гэхэд 1.2 сая шинэ цагаачдад оршин суух зөвшөөрөл олгохоор төлөвлөж байна. Израиль саяхан Балбаас эрүүл мэндийн ажилтнуудаа авчрах хэлэлцээрээ дуусгажээ. Уурхай, эмнэлэг, уушийн газрууд нь хоёр жил орчим хилээ хаасны дараа богино хугацаанд ажилладаг Австралид засгийн газар ирэх онд тус улсад нэвтрүүлэх цагаачдын тоог ойролцоогоор хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Ийм олон хүнийг байранд нь байлгаснаар тахал нь хүн ам зүйн тэнцвэргүй байдлыг илүү тодорхой болгожээ. Хурдацтай хөгширч буй баян орнууд хэт цөөхөн шинэ ажиллах хүч үйлдвэрлэдэг бол залуучуудын илүүдэлтэй орнуудад бүгдэд зориулсан ажил байдаггүй.
Олон хөгжингүй улс орнууд цагаачлалын илүү боловсронгуй хөтөлбөрүүдийг барьж байгаа бол АНУ гацсан хэвээр байна. Байдены засаг захиргаа эхлээд байгаа зүйлийг арилгахыг оролдож байна. Одоо батлагдах нийгмийн бодлогын хуулийн төсөл нь 1992 оноос хойш олгосон хэдэн зуун мянган ногоон картыг чөлөөлөх аж.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com