Кремль Оросын хамгийн нэр хүндтэй хүний эрхийн байгууллага болох "Мемориал Интернэшнл"-ийг онилж байна.
Хуучин ЗХУ-ын ГУЛАГ-т (ЗХУ-ын дарангуйлагч Иосиф Сталиныг удаан хугацаагаар захирч байх үед байгуулсан албадан хөдөлмөрийн лагерийн тогтолцоо) хавчигдаж байсан хүмүүсийн дурсамжийг хадгалдаг тус бүлэглэл нь ЗХУ задран унасны дараа буюу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь цэцэглэн хөгжсөн тэр үед өргөжин тэлжээ. Одоо прокурорууд Мемориал Интернэшнл байгууллагын архив, хүний эрхийн төвийг татан буулгахаар ажиллаж байна.
Одоо болох хоёр шүүх хурал тус төвийн хувь заяаг шийдэж магадгүй.
Идэвхтнүүд болон тэрс үзэлтнүүд "дурсамжийн заналхийлэл"-ийг Оросын бие даасан сэтгэгчдийн хувьд чухал мөч гэж үздэг нь засгийн газар шүүмжлэгчдийнхээ амыг таглаж, Зөвлөлт Холбоот Улсыг тойрсон түүхийг ариутгах шийдвэр гаргасны тод жишээ юм.
"Путины Орос улс 1990-ээд оны шинэчлэл, нийгмийн үймээн самууныг үгүйсгэх дээр тулгуурлан өөрийнхөө улсыг байгуулж байна" гэж Москвагийн Карнеги төвийн вэбсайтын ерөнхий редактор Александр Баунов хэлэв.
Москва хотын шүүх өнөөдөр энэхүү төвийг "террорист үйл ажиллагааг зөвтгөдөг" гэсэн гомдлыг үндэслэн хэлэлцэх болно.
Учир нь энэ төв шоронд хоригдож буй шашны бүлгүүдийн гишүүдийг болон улс төрийн хоригдлуудад тусалдаг байна.
Харин долоо хоногийн сүүлээр Дээд шүүх тус төвийг "гадаадын агент" гэж буруутгах ажээ.
А.Долгор