Европ коронавирусийн дөрөв дэх давалгаанд өртөж байна.
Австри улс даваа гаригт улс даяар хөл хорих нь тахлыг даван туулах цорын ганц арга зам хэмээсэн бол Германд вакцины мандат авах тухай хэлэлцэж байна.
Германы Эрүүл мэндийн сайд Йенс Шпан "Магадгүй энэ өвлийн эцэс гэхэд Германд бараг бүх хүн вакцинд хамрагдах, өвчлөөд эмчлүүлэх, эсвэл үхэх болно" гэж бүх нийтийг хамарсан вакцины мандатыг эсэргүүцсэн хүмүүсийн эсрэг хатуу мэдэгдэл хийв.
Австри улсад хүмүүс ажилдаа явах, хүнсний дэлгүүр орох эсвэл эм тариа авахын тулд гэрээсээ гарахыг зөвшөөрөхөөс бусдаар хөл хорисон карантин 10-20 хоног үргэлжилнэ. Энэ нь Европын өвлийн анхны карантин бөгөөд өргөн хүрээг хамарсан шинжилгээ, хэсэгчилсэн хязгаарлалтаар тархалтыг хазаарлахаар хэдэн сарын турш тэмцсэн ч эцэст нь ийн хөл хорьж байна.
Харин Герман улс хөл хориог үгүйсгэхгүй гэж мэдэгдсэн бөгөөд албаны хүмүүс үүнийг ковидын хамгийн муу давалгаа гэж нэрлэж байна. Канцлер Ангела Меркель зөвхөн вакцинжуулалт хангалттай биш гэж Блүүмбергт өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Словак, Грек зэрэг бусад улс орнууд вакцинд хамрагдаагүй хүн амд хязгаарлалт тавьж байсан.
Австри, Нидерланд, Бельги, Дани, Итали, Швейцарь, Хорват зэрэг улсад албан ёсны арга хэмжээ, вакцины шаардлагын эсрэг амралтын өдрүүдээр эсэргүүцлийн жагсаал болжээ. Зөвхөн Вена хотод цугларсан хүмүүсийн тоо 40,000 байсан гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Хүн амын 66 хувь нь вакцинд хамрагддаг Австри улсад ням гаригт 24 цагийн дотор 14,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Нидерландад дунджаар 20,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Харин Германд халдварын тоо ойролцоогоор хоёр дахин нэмэгджээ.
Дашрамд, Австри улс өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс эхлэн вакцинжуулалтыг заавал хийлгэсэн байх ёстой гэж зарласан нь энэ алхамыг хийсэн барууны анхны улс болсон юм.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com