Коммунист намын дээд албан тушаалтныг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн мэдэгдснээс хойш чимээ тасарсан Хятадын теннисчин Пэн Шуайд дэлхийн спортын холбоодууд маш их санаа зовниж байгаагаа илэрхийлж байгаа билээ.
Мөн Дэлхийн Эмэгтэйчүүдийн теннисний холбоо Пэнгийн аюулгүй байгаа гэдгийг нотлохгүй бол Хятад улсад болох тэмцээнүүдийг цуцална хэмээн сүрдүүлээд байсан.
Тэгвэл, сураггүй болсон теннисчин Пэн Шуай өчигдөр Олон Улсын Олимпын Хорооны (ОУОХ) ерөнхийлөгч Томас Бахтай видео холбоогоор ярилцжээ. Энэ талаар тус холбооноос мэдээллээд байна.
Пэнг ОУОХ ерөнхийлөгч Томас Бахтай 30 минутын турш ярилцсан бөгөөд Бээжин дэх гэртээ аюулгүй, хэвийн амьдарч байгаагаа мэдэгдээд хувийн шалтгаанаар хэсэг хугацаанд олон нийтээс тусдаа байх хэрэгтэй болсныг тайлбарласан байна.
Мөн ОУОХ-ны ерөнхийлөгч ирэх оны нэгдүгээр сард Бээжин 2022 өвлийн олимпын наадамд оролцохоор очихдоо Пэн Шуайг оройн зоогт урихаар тохиролцсон байна
Дашрамд, Цагаан ордон теннисчин Пэнгийн "эрүүл, аюулгүй байгааг бие даасан нотлох баримтаар гаргаж өгөхийг" уриалж байсан юм.