Өмнөд Солонгосын метроны буудлууд болон гудамжинд залуу бүсгүйчүүдийг олон нийтийн газар ашиглахад зориулагдаагүй гоёл чимэглэлтэй харах нь элбэг болсон.
Ихэвчлэн Velcro-ээр бүрхэгдсэн хуванцарууд нь өмнөх үеийнхэнтэй адил зөвхөн хэрэглээтэй хэрэгсэл биш бөгөөд хүйс, гоо сайхны талаарх шинэ санааг тусгадаг.
Өмнөд Солонгосын олон залуус дэлхийн гоо сайхны салбарын хамгийн том төлөөлөл гэгддэг тус улсад нэгэн цагт чанд мөрдөгдөж байсан конвенцуудыг дагаж мөрдөхөө больжээ.
Нэгэн коллежийн оюутан The Times сонинд "Чи зөвхөн хайртай хүмүүсийнхээ өмнө сайхан харагдах ёстой" хэмээн ярьжээ.
Харин 51 настай Ли Жон Жин 21 настай охиноо гадуур байнга үс буржийлгагчтайгаа явдагт сэтгэл дундуур байдаг гэв.
Тэрээр "Гэхдээ залуу насныхаа өндөр, том үсний засалтыг эргэн дурсваас бас тийм ч их сэтгэл гонсойгоод байхаар зүйл биш байж болно.
Тэр үед ахмад үеийнхэн биднийг хачин хүмүүс гэж боддог байсан гэдэгт би итгэлтэй байна" гэсэн юм.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com