x

Хятад улс Пэн Шуайгийн "эрүүл, аюулгүй" байгааг нотлохгүй бол теннисний ертөнцөөс хасагдана

Коммунист намын дээд албан тушаалтныг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн мэдэгдснээс хойш чимээ тасарсан Хятадын теннисчин Пэн Шуайд АНУ "маш их санаа зовниж" байгаагаа мэдэгдэв.

Цагаан ордон теннисчин Пэнгийн хаана байгаа болон аюулгүй байдлын талаар Хятадаас "бие даасан, нотлох баримтыг гаргаж өгөхийг" уриалсан байна.

Өдгөө 35 настай "Их дуулга"-ын хошой аварга теннисчин Пэн хоёр долоо хоногийн өмнө Хятадын Ерөнхий сайдын экс дэд сайдыг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгасан юм.

Одоогоор Эмэгтэйчүүдийн теннисний холбоо Хятад улсад болох тэмцээнүүдийг цуцална хэмээн сүрдүүлээд байна.

Дэлхийн теннисийн холбооны дарга Стив Саймон BBC-д ярихдаа, теннисчин Пэнг аюулгүй байгаа гэдгийг нотлох баримтгүйгээр ирэх жил Хятадад тэмцээн зохион байгуулахгүй.

"Бид буулт хийж чадахгүй. Энэ бол зөв, буруу гэж маргах асуудал биш" гэж хэллээ.

Дэлхийн теннисийн холбоонд Пэнг аюулгүй гэж Бээжин дэх Хятадын теннисний холбооноос мэдэгдсэн ч Стив Саймон энэ нь үнэн болохыг нотлоогүй гэж мэдэгдлээ.

Баасан гаригт гарсан өөр нэгэн мэдээгээр Пэнгийн гурван зургийг түүний нэрээр WeChat дансанд "Амралтын өдрийн мэнд хүргэе" гэсэн тайлбартайгаар нийтэлсэн байна.

Гэсэн хэдий ч Хятадын шуурхай мессенжер дээрх нийтлэлийн жинхэнэ эсэхийг BBC China-гийн хэвлэл мэдээллийн шинжээч Керри Аллен эргэлзсэн байна.

Энэ долоо хоногийн эхээр Хятадын төрийн хэвлэлүүд хатагтай Пэнтэй холбоотой цахим шуудан нийтэлсэн боловч Стив Саймон түүний үнэн эсэхэд эргэлзэж байгаагаа мөн хэлсэн байна.

Энэ сарын 2-нд Хятадын нийгмийн сүлжээний Weibo сайтад Ерөнхий сайдын орлогч асан Жан Гаолигийн талаарх мэдээллийг нийтэлснээс хойш Пэн олны өмнө гараагүй.

Тэрээр 2013-2018 оны хооронд тус улсын дэд ерөнхий сайдын албыг хашиж байсан Жантай бэлгийн харилцаанд "хүчээр орсон" гэж мэдэгдсэн юм.

500,000 гаруй дагагчтай түүний аккуантны сүүлийн үеийн бусад нийтлэл болон бусад бүх мэдээллийн хамт хэдхэн минутын дараа устгасан байдаг.

Тэр цагаас хойш теннисний ертөнцөөс улам олон тэргүүлэх дуу хоолой Пэнгийн тухай ярих болсон юм.

Эмэгтэйчүүдийн дэлхийн чансааны тэргүүн асан, "Их дуулга"-ын 23 удаагийн аварга Серена Уильямс хатагтай Пэнг алга болсон тухай мэдээ түүнийг "шоконд оруулсан" гэжээ.

Тэрээр "Түүнийг эсэн мэнд, аль болох хурдан олоосой гэж найдаж байна. Бид чимээгүй байж болохгүй, заавал шалгах хэрэгтэй" гэж твиттер хуудсандаа бичжээ.

Дэлхийн номер эрэгтэй теннисчин Новак Жокович шоконд орсон гэж хэлсэн бол Наоми Осака мөн түүний хаана байгаа талаар санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Теннисчид болон сошиал сүлжээний хэрэглэгчид #WhereIsPengShuai гэсэн хаштаг дор жиргэж байна.

Пэн бол Хятадын теннисний нэр хүндтэй тамирчин юм. Түүний энэ мэдэгдэл нь Хятадад шинээр гарч ирж буй #MeToo хөдөлгөөний хамгийн алдартай хэрэг болоод байна.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 13 цаг 30 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 13 цаг 38 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв Өчигдөр 20 цаг 32 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ Өчигдөр 19 цаг 50 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө Өчигдөр 19 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Өчигдөр 19 цаг 37 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Өчигдөр 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Өчигдөр 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Монголын хөгжлийг гацаасан нь Гадны хөрөнгө оруулалт Калифорнийн түймэр “галзуурч” байна Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг...
Top