x

КОВИД: Австри баярын арга хэмжээнүүдийг цуцалж, хатуу хөл хорио тогтооно

Австри улс вакцинд хамрагдаагүй хүмүүст хөл хорио тогтоосноос хойш хэдхэн хоногийн дараа буюу ирэх даваа гаригаас эхлэн үндэсний хэмжээнд ковид-19 хөл хорио зарлалаа.

Канцлер Александр Шалленберг энэхүү хөл хориог дээд тал нь 20 хоног үргэлжлэнэ гэсэн бөгөөд 2022 оны Хоёрдугаар сарын 1-нээс вакцинд хамрагдах хуулийн шаардлага бий болно гэж мэдэгдэв.

Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр Европын бусад олон улс орнууд хязгаарлалт хийж байна.

"Бид тав дахь давалгааг хүсэхгүй байна" гэж Канцлер Шалленберг Австрийн есөн мужийн захирагч нартай тус улсын баруун хэсэгт байрлах нэгэн амралтын газарт уулзсаныхаа дараа хэлжээ.

Мөн тэрээр "Бид удаан хугацааны турш заавал вакцин хийлгэхгүй байх талаар зөвшилцөлд хүрч байсан" гэвч нөхцөл байдал өөр болж байна хэмээн канцлер яриандаа дурджээ.

Сүүлийн долоо хоногт тус улсад өвчлөлийн түвшин хоёр дахин өссөн бөгөөд Эрүүл мэндийн сайд Вольфганг Мукштейн хөл хорио тогтоох нь "эцсийн арга хэмжээ" гэж мэдэгдлээ.

Өнгөрсөн 24 цагийн дотор есөн сая хүрэхгүй хүн амд 15 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн нь дээд амжилт юм.

Энэхүү арга хэмжээний дагуу Австричуудыг гэрээсээ ажиллахыг шаардаж, чухал бус дэлгүүрүүдийг хааж, нүүр тулан суралцах шаардлагатай хүүхдүүдээс бусдынх нь сургуулиудыг хаах юм. Арванхоёрдугаар сарын 12 хүртэл үргэлжлэх боловч 10 хоногийн дараа дахин үнэлгээ хийн хөл хорио сунгах эсэхийг шийдэх аж.

Хөрш зэргэлдээ Герман улсад энэ долоо хоногт хэд хэдэн өдрийн халдвар бүртгэгджээ.

Германы удирдагчид эмнэлэгт хэвтэх хүн ихтэй бүс нутагт вакцин хийлгээгүй хүмүүст хязгаарлалт тогтоохоор аль хэдийн тохиролцсон байна. Мөн иргэд автобус, галт тэрэг, ажлын байранд ковидын үнэмлэх үзүүлэх шаардлагыг парламент дэмжсэн байна.

Харин одоо Австритай хиллэдэг Бавари мужид төрийн ерөнхий сайд Маркус Содер цаашаа явж, "вакцин хийлгээгүй хүмүүсийг түгжсэн" гэж мэдэгджээ. Баар цэнгээний газрууд гурван долоо хоног хаагдах бөгөөд зул сарын баярын бүх арга хэмжээг цуцалжээ.

Долоо хоногт 100,000 хүнд ногдох өвчлөлийн түвшин 1,000-аас дээш байдаг газар ресторан, зочид буудал, спорт, соёл урлаг бас хаагдах болно гэсэн байна.

Словакийн Ерөнхий сайд Эдуард Хегер даваа гаригаас эхлэн "вакцин хийлгээгүй хүмүүсийн хөл хорио" эхэлнэ гэж аль хэдийн мэдэгдсэн бөгөөд Чехийн засгийн газар олон төрлийн үйлчилгээний хүртээмжийг хязгаарлаж байна. Нидерланд улс өнгөрсөн амралтын өдрүүдэд хэсэгчилсэн хөл хориог нэвтрүүлээд байгаа юм.

Их Британид одоогоор хөл хорио байхгүй байгаа ч 100,000 хүнд ногдох өвчлөлийн түвшин 395.4 тохиолдол байгаа нь тус улсын зарим хэсэгт амны хаалт зүүх шаардлагатайг харуулж байна.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 13 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 13 цаг 40 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв Өчигдөр 20 цаг 32 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ Өчигдөр 19 цаг 50 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө Өчигдөр 19 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Өчигдөр 19 цаг 37 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Өчигдөр 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Өчигдөр 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Монголын хөгжлийг гацаасан нь Гадны хөрөнгө оруулалт Калифорнийн түймэр “галзуурч” байна Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг...
Top