Сүүлийн хэдэн долоо хоногт Тиграян угсаатны бүлэгт хамаарах олон зуун, магадгүй мянга мянган Этиопчуудыг баривчилсан байна.
Тиграянчууд 2018 онд Этопийн Ерөнхий сайд Абий Ахмед засгийн эрхэнд гарах хүртэл олон арван жилийн турш Этиопын засгийн газар болон армид ноёрхож байв. Сүүлийн нэг жилийн хугацаанд Аби тус улсын хамгийн хойд бүс нутагт Тиграян босогчдын эсрэг ширүүн дайн хийж байна.
Гэвч дайн эхэлснээс хойш Тигрянчууд Тигрэйд Этиопын цэргийнхнийг бут ниргэж, өмнө зүг рүү чиглэн явжээ. Тэд саяхан стратегийн ач холбогдол бүхий хоёр хотыг эзлэн авч, нийслэл рүү давшина гэж сүрдүүлсэн.
Үүний үр дүнд засгийн газраас Тиграянтай ямар нэгэн сүлбээ, холбоотой байж болзошгүй гэх маш олон босогчдыг барьж хорьж байна.
Харамсалтай нь эдгээр хохирогчдын зарим нь тэдэнтэй ямар ч холбоогүй аж.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен лхагва гаригт Кени улсад хүрэлцэн очжээ.
Түүний айлчлал АНУ Этиопт дайн, өлсгөлөнг дэлгэрүүлж, Суданд саяхан болсон цэргийн эргэлтээс болж Африкт эмх замбараагүй байдалд үүсээд буй энэ үед, ардчилалд шилжих шилжилтийг сааруулах аюул заналхийлж байхад болж байгаа нь энэ юм.
Суданы цэргүүд лхагва гаригт Хартум хотод цугларсан жагсагчид руу гал нээж, 10 хүний аминд хүрч, олон хүн шархадсан гэж мэдээллээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com