Ерөнхийлөгч Байден АНУ-ын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах агентлаг болох Холбооны Худалдааны Комиссоос америк хэрэглэгчдийн шатахууны үнэ өсөж байгаа нь газрын тос, байгалийн хийн томоохон компаниудын "хууль бус үйлдэл"-тэй холбоотой эсэхийг шалгаж өгөхийг хүссэн байна.
Ерөнхийлөгч Холбооны Худалдааны Комиссд бичсэн захидалдаа “…боловсруулсан түлшний үнэ буурч, салбарын ашиг орлого өссөн ч хэрэглэгчдийн гар дээрх үнэ өссөн. Хоёр том үйлдвэрлэгч болох Exxon Mobil болон Chevron нар 2019 оноос хойш цэвэр орлогоо хоёр дахин нэмэгдүүлсэн гэж тайланд дурдсан, ногдол ашиг тарааж, хувьцаагаа эргүүлэн худалдаж авахаар төлөвлөж буй олон тэрбум долларын төлөвлөгөөгөө зарласан” хэмээн тэмдэглэжээ.
Үнэндээ Байдены энэхүү алхам нь яаралтай арга хэмжээ авахад түлхэц өгөх эсвэл ойрын хугацаанд хийн үнэд бодитой нөлөө үзүүлэхгүй байх магадлалтай.
Учир нь дэлхий даяар хийн үнэ өсөхөд ОПЕК-ийн зүгээс үйлдвэрлэлээ боомилж, цар тахлын дараа дахин жолоодлого хийснээр инфляцийг хөөрөгдөж байна. Их Британид гэхэд эрчим хүчний үнэ 10-р сард инфляцийг сүүлийн 10 гаруй жилийн хамгийн дээд түвшинд хүрчээ.
Peloton, Zoom зэрэг тахлын эхэн үеийн өсөлттэй байсан компаниудын хувьцаа сүүлийн саруудад буурч, компанийхан хэвийн үйл ажиллагаандаа эргэн орохыг хичээж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com