АНУ-д ачааны машины жолоочийн хомсдол голчлон тогтвортой ажиллах асуудлаас үүдэлтэй байдаг байна. Тус улсад одоо ачааны машины жолооч амин чухал болоод байгаа аж.
Ерөнхийлөгч Жо Байдены арваннэгдүгээр сарын 15-нд гарын үсэг зурсан шинэ хуульд ачааны тээврийн компаниудад 18 нас хүрээгүй жолооч нарыг ажилд авах боломж олгох, дагалдан сургах хөтөлбөр багтжээ.
21: Өмнөх журмаар ачаа тээврийн жолооч хамгийн багадаа 21 нас хүрсэн байх шаардлагатай байв;
25 мянга: Жилд гэрчилгээ авах боломжтой залуу жолооч нарын тоо;
240 хоног: Хуучин жолоочын удирдлага дор дадлага хийх хугацаа;
83 хувь: Насны өөрчлөлтийг хүсэхгүй байгаа ачааны машины жолооч нарын эзлэх хувь;
АНУ-ын ачааны машины жолооч нарын хомсдол нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний хямрал хөл хорионд автсан боомтуудаас ачаа тээвэрлэх жолооч хангалтгүй байгаа өнөө үед онцгой анхаарал татаж байна.
Хуулиар боломжтой болон энэ салбар ялалт байгуулсан ч туршлагатай жолоочдын хэд нь дагалдан авах хүсэлтэй байгаа, эсвэл өсвөрийн жолоочид замын аюулгүй байдалд ямар ач холбогдолтой болох нь тодорхойгүй байна.
Б.Бүжлхамаа
www.qz.com