Крипто авъяастай буюу Crypto’s Got Talent олон улсын уралдаан яг одоо явагдаж байна.
Польш, Литва, Эстони, Мальта, Мексик, Тайланд, Вьетнам зэрэг улсууд энэ уралдаанд оролцож буй. Гэхдээ технологийн бизнес эрхлэгчид Украйнд илүү хандтай, украйнчууд ч криптод дуртай байна.
Украйнчууд дэлхийн криптовалютыг хамгийн их сонирхдог хэрэглэгчдийн тоонд ордог бөгөөд Chainalysis-аас гаргасан индексээр Вьетнам, Энэтхэг, Пакистаны дараа дөрөвдүгээрт жагсаж буй.
Өдөр бүр хийгдэж буй криптовалютын гүйлгээний хэмжээ 150 орчим сая доллар нь засгийн газраас гаргасан валют дахь банк хоорондын солилцооны хэмжээнээс давж байгаа юм.
Украйны оршин суугчид илүү сайн сонголтоор дутагдаж байгаа гэв. Мөн Украйны банкууд маш чангарсан тул өөр улсаас бага хэмжээний мөнгө илгээх, хүлээн авах нь бичиг баримтын ажил гээд явдал суудал ихтэй болсон байна.
Украйны Засгийн газар биткойныг хуульчилж, зохицуулах амбицтай кампанит ажлын тусламжтайгаар өмнө нь хэд хэд хазайчихсан байсан өөрийн нэр хүндээ эвтэйхэн аваад гарчихна гэж найдаж байна.
Гэвч кво/quo статус зарим хүмүүсийн сонирхлыг татсаар байна.
Нью Жерсигийн нэгэн крипто бизнес эрхлэгч "Энд авлигатай байгаа нь надад таалагдаж байна. Энд бид зөвхөн АНУ-ын элитүүд тоглодог тоглоомыг тоглох болно" гэжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com