Ерөнхийлөгч Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар сүүлийн 10 сарын дотор гурав дахь удаагаа яриа хэлэлцээ хийж, хурцадмал байдал улам ширүүсэж буй энэ үед "харилцаа холбооны шугамыг нээлттэй" байлгах, цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг хичээж байна.
Шинжаан бүс дэх хүний эрхийн зөрчлүүд, Бээжингийн Тайваньд явуулж буй шахалтын кампанит ажил, кибер технологийн талаарх Хятадын бодлого зэргийн талаар хэлэлцэхээр төлөвлөж байгааг өндөр албан тушаалтны мэдээлсний дагуу Америкийн албаныхан мөргөлдөөнөөс зайлсхийх боломж багасч магадгүй гэж санаа зовж байна.
Өнөөдөр болсон гурван цагийн виртуал дээд хэмжээний уулзалт нь Байдены засаг захиргаа Хятадтай цэргийн ноцтой мөргөлдөөн үүсгэхгүйгээр "эрчимтэй өрсөлдөөнд" оролцох оролдлогын туршилт боллоо.
Хэдийгээр Ши Зиньпин энэ сард болсон НҮБ-ын уур амьсгалын бага хуралд оролцоогүй мөн Хятад улс дэлхийн хамгийн том агаарын бохирдуулагч хэвээр байгаа ч хоёр улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх "амбицаа нэмэгдүүлэх" хамтарсан гэрээ байгуулснаа зарлав.
Өмнө нь Барак Обама Хятадуудтай ижил төстэй тэнцвэржүүлэх оролдлого хийж, Ши Зиньпинээс Өмнөд Хятадын тэнгисийг цэрэгжүүлэхгүй байх, кибер мөргөлдөөнийг бууруулах амлалт авсан байдаг.
Гэвч тэр цагаас хойш Хятад улс Өмнөд Хятадын тэнгист цэргийн хүчээ зузаатгаж, кибер мөргөлдөөн эрчимжиж байна.
Үүнээс гадна Уолл Стритийн банкууд Хятад дахь бизнесээ өргөжүүлэхийг зөвшөөрч байна. Гэхдээ нэвтрэх хугацаа удаан үргэлжлэхгүй байж магадгүй юм.
А.Долгор