Европ дахин коронавирусийн голомт болж, тахал эхэлснээс хойш хэд хэдэн улс дэгдэлтийн хамгийн муу үе шатандаа дахин ороод байна.
Австри улсад ковид-19 халдвар дээд цэгтээ хүрч, өдөрт дунджаар 11 мянга орчим шинэ халдвар бүртгэгдэж байна. Өнгөрсөн ням гаригт тус улсын Засгийн газар вакцинд хамрагдаагүй оршин суугчдыг орон даяар хөл хорихыг тушаажээ.
Өчигдөр буюу даваа гаригаас эхлэн 12 ба түүнээс дээш насны хүн бүр хоол хүнс худалдаж авах гэх мэт чухал ажлуудаас бусад тохиолдолд гэрээсээ гарахыг хориглоод байна.
Канцлер Александр Шалленберг сэтгүүлчдэд хэлэхдээ "Ард түмнээ хамгаалах нь бидний үүрэг" гэжээ.
Шинэ хөл хорио нь нийт хүн амын 20 гаруй хувь болох 2 сая хүнд нөлөөлнө.
Б.Бүжлхамаа
www.qz.com