x

Энэтхэг улс вакцинтай жуулчдад хилээ нээлээ

Энэтхэгийн засгийн газар жил гаруй хугацаанд хаалттай байсан хилээ нээж, вакцинжсан жуулчдыг хүлээн авах боломжтой боллоо хэмээн мэдэгдлээ.

2020 онд Энэтхэг улсад өмнөх онтой харьцуулахад 75 хувь бага жуулчид зочилсон аж. Энэхүү аялал жуулчлалын эргэн ирэлт нь тус улсад эдийн засгийн хувьд томоохон түлхэц болох нь дамжиггүй. Гэсэн хэдий ч Энэтхэгийн шинэ дүрэм нь зөвхөн харилцан зорчих 99 орноос аялахыг зөвшөөрдөг.

Шинэ дүрэм нь тус улсын вакцинжуулалтын кампанит ажилд итгэлтэй байгаагийн шинж юм. Саяхан Энэтхэг улс тэрбум дахь вакцинаа хийж, хамрагдах боломжтой хүн амын 30 гаруй хувь нь вакцинд бүрэн хамрагдасан талаар мэдээлсэн билээ. Өдөр бүр дунджаар 20,000 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа нь тавдугаар сарын оргил 400 мянгаас хэд дахин бага байна.

Энэтхэг гадаадын жуулчдын зорчих хязгаарлалтыг цуцалж буй Азийн олон оронд ийнхүү нэгдэв. Камбож мөн өчигдөр хилээр орж ирж буй вакцинд хамрагдсан аялагчдыг чөлөөтэй нэвтрүүлнэ хэмээн зарлав. 

Мөн Өмнөд Солонгос, Сингапур улсууд энэ долоо хоногт бүрэн вакцин хийлгэсэн зочдод хорио цээрийн дэглэмд хамрагдахгүйгээр аль ч улс руу аялах боломжийг олгодог аялалын зохицуулалтыг эхлүүлээд байна.

Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой: 

  • Европын орнууд Ковид-19 тохиолдол, нас баралтын дөрөв дэх давалгааг үүсгэж буй вакцинд хамрагдаагүй хүмүүсийн эсрэг зорилтот хязгаарлалтыг улам бүр нэмэгдүүлж байна.

  • Тэжээвэр амьтдад зориулсан Ковид вакцин яагаад байхгүй байна вэ?  Мэргэжилтнүүд үүнийг хийх боломжтой боловч шаардлагагүй гэж үздэг.

  • Шинэ Зеландад Ка Мате Хака гэгддэг ёслолын бүжгийн хууль ёсны эрхийг эзэмшдэг Маори овог Нгати Тоа вакцины эсрэг эсэргүүцэгчдийг тус бүжгийг эсэргүүцлийн үеэрээ бүжиглэхгүй байхыг уриалав.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 13 цаг 19 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 13 цаг 27 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв Өчигдөр 20 цаг 32 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ Өчигдөр 19 цаг 50 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө Өчигдөр 19 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Өчигдөр 19 цаг 37 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Өчигдөр 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Өчигдөр 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Монголын хөгжлийг гацаасан нь Гадны хөрөнгө оруулалт Калифорнийн түймэр “галзуурч” байна Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг...
Top