"Өмнө нь талх, паста, эсвэл мах, загас хамаагүй бага байхад ч будаа бол байсан" гэж Ханья Янагихара "T" сэтгүүлд бичжээ.
Хэдийгээр будаа нь Ази, Африкийн аль алинаас гаралтай боловч шарсан, нухсан, хуурсан, хайрсан гээд будааг өөрийн болгож чадаагүй улс үндэстний соёлыг олоход хэцүү. Тиймээс, "T" сэтгүүлийн өвлийн аялалын дугаарт зохиолчид үр тариагаар дамжуулан дэлхийг судалжээ.
Эндээс зарим онцлох зүйлс:
- Африкийн бараг бүх үндэстнээс илүү нэг хүнд ногдох будаа хэрэглэдэг Сенегал улс эх орондоо тариалсан сортуудыг сэргээхийг оролдож байна.
- Мансаф буюу хурганы мах болон будаатай хоол нь Йордан улсын үндэсний бэлгэдэл болжээ.
- Мексикт будаа нь Испанийн байлдан дагуулалтаар дамжин ирснээр колончлолын салшгүй нэг хэсэг болжээ.
Харин будааг савны ёроолд шарчихвал Иран, Вьетнам, Филиппин болон бусад орны хоолны соёлоор үнэт эрдэнэ болж хувирдаг аж.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com