2019 он Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэл дуусч байсан тэр үед Сирийн олон арван энгийн иргэний амийг авч одсон агаарын цохилтыг АНУ-ын цэргийнхэн нуун дарагдуулсан байжээ.
Тухайн үед АНУ-ын довтолгооны тийрэлтэт онгоц 500 фунтын тэсрэх бөмбөгийг олон тооны эмэгтэйчүүд, хүүхдүүдийн дээр хаяжээ. Дараа нь олныг дагаж явсан тийрэлтэт онгоц 2000 фунтын жинтэй хоёр бөмбөг хаяж, амьд үлдсэн байсан хүмүүсийн ихэнх нь амиа алджээ.
Цэргийнхэн дайны үеийн хамгийн том энгийн иргэдийн ослын нэг болох гамшигт халдлагыг нуун дарагдуулах эсвэл багасган мэдээллэх алхмуудыг хийж байв.
Хуулийн ажилтан бөмбөгдөлтийг мөрдөн шалгах шаардлагатай дайны гэмт хэрэг гэж тэмдэглэсэн боловч цэргийнхэн бие даасан мөрдөн байцаалт явуулаагүй байна. Батланхамгаалах яамны бие даасан ерөнхий байцаагч мөрдөн байцаалт явуулж эхэлсэн боловч түүний дүгнэлтийг агуулсан тайлан зогсонги байдалд орж, энэхүү дайралтын талаар нийтэд мэдээллээгүй байна.
Таймс сонин мөрдөн байцаалтын явцад АНУ-ын тусгай ажиллагааны нууц анги болох "Task Force 9" бөмбөг дэлбэлсэн болохыг тогтоосон бичиг баримтыг нийтэлжээ.
Сири дэх хуурай замын ажиллагааг хариуцаж байсан ажлын хэсэг маш нууцлагдмал ажиллагаатай байсан тул өөрийн цэргийн түншүүддээ үйл ажиллагааныхаа талаар тэр бүр мэдэгддэггүй байжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com