Африк тивийн өнгөрсөн долоо хоногийн шилдэг гэрэл зургуудын түүвэрлэн хүргэж байна.
Загасчин Осман Абдулахи баасан гаригт Сомалийн нийслэл Могадишу хотын эрэг дээр алх толгойтой акул зөөвөрлөж буй нь.
130 жилийн өмнө Францын колоничлолын үед дээрэмдүүлж байсан ариун нандин олдворуудыг эцэст нь эргүүлэн авчирч нутгийн иргэдэд баяр хөөр нэмэв. Лхагва гаригт хүмүүс Бениний нийслэл Котону хотын гудамжаар баярын жагсаал хийжээ.
Тэд маргааш нь Сенегалд Исламын ахан дүүсийн Моуридын гишүүд талийгаач үүсгэн байгуулагч Амаду Бамбаг дурсаж байна.
Нигерийн зураач Алдуфина Имуэде жил бүрийн баасан гаригт Лагос хотод болдог Art X үзэсгэлэнд өөрийн уран бүтээлийнхээ урд зогсож байна.
Баруун Африкийн жил бүр зохион байгуулдаг урлагийн хамгийн том үзэсгэлэн нь өнгөрсөн жилийн арга хэмжээг зөвхөн онлайн хэлбэрээр зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ жил зочдод үүд хаалгаа нээлээ.
Зураач, барималч Айола Гболахан мөн Нигери улсад болсон арга хэмжээний үеэр өөрийн бүтээлээ үзүүлэв.
UFC-ийн тулаанч "Нигерийн хар дарсан зүүд" хочит Камару Усман өнгөрсөн бямба гаригт Нью-Йорк хотод Колби Ковингтонтой тулалдаж хагас дунд жингийн аварга цолоо хамгаалахын өмнө сэтгэл санаагаа бэлдэж буй нь...
Абдул Раззак Лачхаб Тунист хог цуглуулахыг эсэргүүцсэн жагсаалын үеэр цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэсний улмаас амиа алдсаны дараа өнгөрсөн бямба гаригт төрийн хүчирхийллийн эсрэг жагсагчид түүний нэр бүхий тугуудыг өргөж байв.
Сүүлийн өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Чанзу, Руньёны хотуудад босогчид халдлага үйлдсэний дараа 5000 гаруй хүн Уганда руу хил даван дүрвэсэн байна.
Кенийн тамирчин Альберт Корир ням гаригт Нью-Йорк хотын марафон гүйлтийн тэмцээнд ялалт байгууллаа.
Баасан гарагт Этиоп улсын нийслэл Аддис-Абеба хотын Лафто жимс, хүнсний ногооны зах дээр байцааны худалдаачид үйлчлүүлэгчдээ хүлээж унтаж амарч байна.
Мягмар гаригт Кевин Очиенг Онянго "Сүүлчийн амьсгал" нэртэй зураг авалтаараа Уур амьсгалын үйл ажиллагааны төрөлд 2021 оны байгаль орчны шилдэг гэрэл зурагчин шагналыг хүртлээ.
Гэрэл зурагчин "Хүүхэд үйлдвэрээс агаар авч, цаана нь элсэн шуурга шуурч, удахгүй болох өөрчлөлтүүдийн тухай уран сайхны сэтгэгдэл төрүүлж байна" гэж гэрэл зурагчин хэлжээ.
Б.Бүжлхамаа
www.bbc.com