x

Антарктидын оцон шувуу санамсаргүй байдлаар 3000 км замыг туулж Шинэ Зеландад иржээ

Шинэ Зеландын далайн эрэг дээрээс Антарктидын оцон шувуу олджээ.

Нутгийн оршин суугчид түүнийг энхрийлэн Пингу гэж нэрлэх болсон бөгөөд Адели оцон шувууг далайн эргээс төөрсөн байдалтай олжээ.

Оцон шувууг олсон нутгийн оршин суугч Харри Сингх эхэндээ түүнийг "зөөлөн тоглоом" гэж бодсон гэжээ.

Энэ нь Шинэ Зеландын эргээс Адели оцон шувуу олдсон гурав дахь тохиолдол юм. 

Нутгийн оршин суугч Харри Сингх эхнэрийнхээ хамт Кристчерч хотын өмнөд хэсэгт орших Birdlings Flat гэдэг суурингийн далайн эрэг дээр ажиллаж дуусаад, дараа нь гадуур зугаалж явахдаа оцон шувуутай анх таарчээ.

"Эхлээд би үүнийг зөөлөн тоглоом гэж бодсон чинь гэнэт оцон шувуу толгойгоо хөдөлгөж, жинхэнэ гэдгийг ойлгосон" гэжээ.

Ноён Сингхийн фэйсбүүк хуудсанд нийтлэгдсэн оцон шувууны бичлэгт оцон шувуу төөрсөн, ганцаараа байгаа мэт харагддаг байна.

Оцон шувуу усанд орохгүй байгаа тул далайн эрэг дээр тэнүүчилж буй бусад махчин амьтдын бай болж магадгүй гэж санаа зовсны улмаас аврагчид руу залгажээ.

Улмаар Шинэ Зеландын шувуу судлаач Томас Стрек "Оцон шувуу нь зөвхөн Антарктидийн хойгт амьдардаг. Харин энэ Аделийн оцон шувуу болохыг олж мэдээд маш их цочирдсон" гэлээ. Судлаач Стрек малын эмчийн хамт тэр оройдоо оцон шувууг халамжилж хоносон байна.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 13 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 13 цаг 30 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв Өчигдөр 20 цаг 32 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ Өчигдөр 19 цаг 50 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө Өчигдөр 19 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Өчигдөр 19 цаг 37 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Өчигдөр 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Өчигдөр 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Монголын хөгжлийг гацаасан нь Гадны хөрөнгө оруулалт Калифорнийн түймэр “галзуурч” байна Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг...
Top