Арваннэгдүгээрсарын эхний долоо хоногт дэлхий даяар бүртгэгдсэн 3.1 сая шинэ коронавирусийн халдварын гуравны хоёрыг Европ эзэлж, дэлхий даяар бүртгэгдсэн 48,000 хүн нас барсны талаас илүү хувь нь тус тивд байна.
Ердөө нэг долоо хоногийн дотор нас барсан хүний тоо 10 хувиар нэмэгдсэн байна.
ДЭМБ-ын мэдээлснээр арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт Орос, Украин, Румынд нас барсан хүний тоо хамгийн өндөр байна. Мөн шинэ халдварын тоо Орос, Их Британи, Туркт хамгийн өндөр байна.
Харин дэлхий даяар шинээр бүртгэгдсэн ковид нас баралтын түвшин ижил хугацаанд 4 хувиар буурч, шинэ тохиолдлын түвшин тогтвортой байна.
Нидерланд зэрэг зарим орны эрх баригчид тодорхой бүс нутагт амны хаалт, вакцины үнэмлэх шаардсан хязгаарлалтыг сэргээжээ. Австри улсын вакцинд хамрагдаагүй хүн амыг түгжих шинэ хязгаарлалт нь шинэ тохиолдол хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотой гэж канцлер пүрэв гаригт мэдэгдэв.
Хүн амын дөнгөж 40 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байгаа Румын улсад коронавирусийн нас баралт дээд амжилт тогтоосон байна. Харин хүн амын гуравны хоёр нь вакцинд бүрэн хамрагдсан Герман улсад өдөр бүр хэдэн арван мянган шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа нь тахал эхэлснээс хойших тус улсын хамгийн өндөр тохиолдол болоод байна.
Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой:
-
ДЭМБ-ын мэдээлснээр Африкт ковид өвчтэй хүмүүс чихрийн шижин өвчтэй бол нас барах магадлал өндөр байна.
-
Цар тахал гараад 18 сар болж байхад Угандад сургуулиуд хаагдсан хэвээр байгаа бөгөөд 10 сая гаруй сурагч гэртээ байна. Албаныхан сургуулийг дахин нээх бодолгүй байна.
-
Сингапур зарим хязгаарлалтыг цуцалж эхэлжээ. Ресторан, баарууд дахин бичигдсэн хөгжим тоглох боломжтой, гэхдээ хэтэрхий чанга биш байх юм. Нэг ёсондоо амьд тоглолтоос бусдыг зөвшөөрчээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com