Европын хууль тогтоогчид болон Тайваний албаны хүмүүстэй байнга харилцаж байгаа нь Европын орнууд Хятадыг үл тоомсорлон тус аралтай харилцах хүсэл эрмэлзэлтэй болж байгаа нарийн өөрчлөлт явагдаж байгааг харуулж байна.
Өнгөрсөн долоо хоногт Европын парламент харилцаагаа бэхжүүлэхийг уриалсан тогтоолыг олонхийн саналаар дэмжсэний дараахан Тайваньд анх удаа албан ёсны төлөөлөгчдөө илгээжээ.
Тайваньтай харилцахыг эсэргүүцэж, арлыг өөрийн нутаг дэвсгэр гэж зарладаг Бээжинг өдөөн хатгах вий гэж Европын улс орнууд ийм албан ёсны дипломат харилцаанаас зайлсхийсээр ирсэн билээ.
Гэвч Хятадын эрх мэдэл улам бүр нэмэгдэж байгаа нь үл итгэх байдал, зарим талаараа дургүйцлийг төрүүлэв. Хятад улсын Хонконгийн эсрэг явуулж буй арга хэмжээ, тахлын эсрэг тэмцэж байгаа арга барил болон Тайванийг айлган сүрдүүлэх тактик зэрэг олон нүүдэл нь Европыг дипломат харилцаагаа дахин үнэлэхэд хүргэж байгаа бололтой.
Харин Тайванийн эцсийн зорилго бол Европтой хоёр талын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах явдал юм. Дэлхий даяар хагас дамжуулагч чипийн хомсдол нь Тайванийг дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд зайлшгүй чухал зангилаа болж байгааг онцолж байна.
Гэсэн хэдий ч Европын Хятад дахь эдийн засгийн ашиг сонирхол асар том бөгөөд Тайваньд анхаарал хандуулах нь цөөнхийн хүчин чармайлт хэвээр байгаа юм. Хятад ганцхан засгийн газартай гэсэн Бээжингийн байр суурийг хүлээн зөвшөөрөх олон жилийн бодлогоосоо Европ татгалзах бодолгүй байгаа аж.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com