Олон жилийн турш шүтэн бишрэгчид нь зэрлэг эрч хүч, өндөр үзэл баримтлалтай тайзны бүтээлийг үзэхээр Трэвис Скоттын концертыг зорин ирсээр...
Тэрээр "Орчин үеийн рэп урлагт панк-рок мэдрэмжийг авчирсан үе үеийн уран бүтээлчдийн нэг" гэж Жо Коскарелли The Times сэтгүүлд бичжээ.
Мөн Жо Коскарелли амьд тоглолтын үеэр үзэгчид үсэрч бүжиглэх /mosh pit/, тайзнаас үсэрч буугаад үзэгчдийн гар дээр дамжлагдах /crowd surfing/, хэрүүл маргаан зэрэг нь аюултай биш юм гэлээ.
Өнгөрсөн баасан гаригт Хьюстонд болсон Скоттын Astroworld фестивалийн үеэр найман хүн нас барж, олон зуун хүн шархадан амьд тоглолт аюул болж хувирсан. 50 мянга гаруй хүн цугларсан шоунд юунаас болж хүч түрэгдснийг цагдаа нар шалгаж байгаа хэвээр байна.
Үзэгчид аль хэдийн Скотт болон наадмыг зохион байгуулагчдын эсрэг дор хаяж 20 зарга гаргасан бөгөөд үүнд репперийг хүчирхийллийг өөгшүүлсэн гэж буруутгасан байна.
Наадамд оролцсон бусад хүмүүс цагдаа нар шоуг эрт хаах ёстой байсан уу, эмнэлгийн бэлтгэл хангалттай байсан уу гэж эргэлзэж байгаагаа илэрхийлсээр.
Скотт бямба гаригт хэлэхдээ, тэр үеийн нөхцөл байдлын цар хүрээг мэдэхгүй байсан гэсэн юм. Гэвч Хьюстонд болсон эмгэнэлт явдал Скоттын хамгийн том борлуулалтын цэгүүдийн нэг болох амьд тоглолтынх нь эрч хүчийг түүний буруу болгон хувиргасан юм.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com